Монгол улсын хэмжээнд 1,1 сая иргэн авто машин жолоодох эрхтэй. Тэднээс 200 мянга нь хуучин буюу шар үнэмлэх ашигладаг байна. Харин хуульзүйн сайдын тушаалаар 2017 оноос өмнө жолооны үнэмлэхийг нэгдсэн нэг загварт оруулах ажлыг эхлүүлсэн. Тиймээс жолооч нар үүнд хамрагдахыг хүсвэл юу бүрдүүлэх талаар сурвалжилсан юм.
Хуучин жолооны үнэмлэхээ солихын тулд иргэд тийм ч олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, 12500 төгрөг тушаахад л хангалттай гэнэ. 2016 оны тавдугаар сараас үнэмлэх хэвлэхээ түр зогсоогоод байсан.
Энэ хугацаанд иргэдэд түр жолооны үнэмлэх олгосон. Харин одоо шинэ үнэмлэхийг саадгүй хэвлэж байна. Тиймээс ирэх сарын 15 гэхэд хуучин үнэмлэхээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан иргэдийн гарт шинэ үнэмлэх нь хүрэхээр болжээ.