logo
Барак Обама: АНУ энэ онд багтааж Иракаас бүх цэргээ гаргана

Барак Обама: АНУ энэ онд багтааж Иракаас бүх цэргээ гаргана

2011/10/24
Энэ оны сүүл гэхэд манай улс Иракаас бүх цэргээ гаргана гэж Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Ирак руу халдсанаас хойш бараг есөн жилийн дараа Обама бүх цэргээ татах шийдвэр гаргасан нь энэ юм. Обама Иракийн ерөнхий сайд Нури Маликитай видео хурал хийснийхээ дараа цагаан ордонд энэ мэдэгдлээ хийлээ.
Иракт Америкийн 39.000 цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тоо 2008 онд 165.000 байсан юм. АНУ Ирак шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр бүрэн тохиролцсон гэдгийг цагаан ордны тэргүүн онцлоод, "Америк Иракийг сэтгэл өөдрөг орхиж байна" гэжээ.
БНН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ тодруулахаар маргалдаж байх зуур Обама "сагсаа" дүүргэж байна. Тэрээр Иракийн засгийн газартай нягт хамтран ажиллана, туслана гэдгээ амлажээ.
Америкийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр 2003 оны гуравдугаар сараас хойш Иракт 4408 Америк цэрэг амь үрэгджээ.
АНУ Ирак дахь цэргийн ажиллагаагаа зогсоох шийдвэрээ 2010 онд гаргасан. Харин Ерөнхийлөгч Жорж Бушийн үед бүх цэргийг гаргах эцсийн хугацааг 2011 оны сүүл гэж тогтоосон юм. Гэхдээ бүх цэргийг гаргах асуудал маргааны сэдэв байжээ. Иракийн удирдлагууд 5.000 Америк цэргийг сургагчаар үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Иракийн дайн 2003 оны гуравдугаар сарын 19-нд эхэлсэн, дайнд 173.000 цэрэг оролцсоны 150.000 нь Америк цэргүүд байсан.
•    2011 оны гуравдугаар сарын байдлаар Иракийн аюулгүйн хүчний 670.000 цэрэг үүрэг гүйцэтгэж байсан
•    4408 Америк цэрэг амь үрэгдсэн
•    179 Англи цэрэг алагдсан
•    Иракийн 115.405 иргэн амь үрэгдсэн тухай тооцоо байна
•    32.195 Америк цэрэг шархаджээ
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш