logo
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болов

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болов

2016/07/22

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 19 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалан нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийлээ.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга танилцуулгадаа дурдлаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн О.Содбилэг санал хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг тус байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш