logo
 Хууль зүйн байнгын хорооны гишүүд МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны гишүүд МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжлээ

2016/07/22

УИХ-ыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 19 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг дэвшүүлэв. МАН-ын бүлгийн шийдвэртэй холбогдуулан хуралдаан даргалагч болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 12 гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг санал нэгтэйгээр дэмжлээ. Хуралдааны эцэст УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд ажлын амжилт хүслээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш