logo
Титаникийн осолтой холбоотой ховор зураг, захидлуудыг гаргалаа

Титаникийн осолтой холбоотой ховор зураг, захидлуудыг гаргалаа

2011/10/24
Жон, Нелле Пиллсбюри Снайдер нар Carpathia онгоцноос буусныхаа дараа. 1912.04.18
Титаникийн ослын дараа амьд үлдсэн Жон, Нелле Пиллсбюри Снайдер нарын үр хүүхдээс олж авсан маш ховорт тооцогдох гэрэл зургууд болон  гараар бичсэн захидлуудыг олонд ил болгожээ. Жон, Нелле нар бал сарын аялалаасаа буцаж явах үед аймшигт осол тохиолдсон юм байна.
Тэд ослын дараа аврах завин дээр сууж амжсан эхний хүмүүсийн тоонд багтжээ. Дараа нь тэднийг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Титаник хөлөг осолдсон газар очсон анхны онгоц болох Carpathia-н аврагчид аварсан байна. Philip Weiss дуудлага худалдааны газар эдгээр зураг, захидлуудын ховор цуглуулгыг 10-р сарын 22-нд дуудлагаар зарна. Дуудах доод үнэ 36.000 доллар юм байна.  Carpathia онгоцны тавцан дээрээс авсан зурагт өөр нэг аврах онгоц болох S. S. Californian онгоц ойртож байгаа нь харагдаж байна.
Гэрэл зургуудыг ЭНД-ээс үзнэ үү....
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш