Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилсан өдийд утаатай, утаагүй зуух, нүүрс түлшний талаар нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн дунд төдийгүй нийтийн дунд ихээхэн яриа болж байгаа нь нууц биш.
Хамгийн гол нь нийслэл Улаанбаатар маань “Утаанбаатар” хот болчихсонтой холбоотой. Энэ нь цаанаа олон муу үр дагаврыг дагуулж байгаа нь илтээс илт. Үнэхээр ч цэлмэг хөх тэнгэр маань, утаат бараан тэнгэр болоод хувирчихсан нь үнэн. Тэр ч чанараараа нэг хэсэг хүмүүс хахаж цацаад уушиг муутай болсон нь мэдрэгдэж, дун цагаан гэрүүд нь хар саарал өнгөтэй болчихсон тодоос тод харагддаг.
Өнөөдөр Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 83.0 хувийг гэр хороолол эзэлдэг гэсэн. Тэд хүйтний улиралд халуун паартай гэрт сууж амьдардаггүй болохоор нүүрс түлж гэрээ дулаацуулахгүй юм бол өөрөөр яах. Гэтэл нүүрсний олдоц нь тийм ч элбэг биш, үнэ нь ч өндөр юм шиг. Шуудай нүүрсний үнэ 1500 төгрөг. Нэг өрх өдөрт гурван шуудай нүүрс түлдэг багцаатай.
Гэр хорооллынхон нүүрс түлдэг нь гарцаагүй үнэн. Гэхдээ өнөөдөр утааг багасгах үүднээс утаагүй зуухны яриа ид өрнөж байна. Тэгээд ч утаагүй зуухаар хангагдаж эхлээд байна. Ингээд утаагүй зуухтай айлд очиж бодит байдлыг биеэрээ мэдрэхээр Чингэлтэй дүүргийг зорилоо. Амралтын өдөр байсан болохоор уг дүүргийн хэн нэгэн албан тушаалтантай уулзаж ярилцах боломж байсангүй. Чингээд уг дүүргийн 12-р хороонны хоёр айлд очсон юм.
Эхний очсон айлын гэрийн эзэн эзгүй ч эзэгтэй нь амьдралаа мэддэг яриа хөөртэй хүн байв. Түүнд зорьж ирсэн зорилгоо хэлэхэд дуртай зөвшөөрч:
-Намайг Г.Илчгэрэл гэдэг. Гэр хорооллын бид чинь хүйтний улиралд нүүрсээ л түлэхгүй бол өөрөөр яахав юм бэ?. Манайх өдөрт гурван шуудай нүүрс түлдэг. Нэг шуудай нүүрсийг 1500 төгрөгөөр худалдаж авна. Олдоц муугүй ч нүүрсний чанар өөр өөр байдаг. Налайхын нүүрс олдохоо байлаа, Багануурын нүүрсний шаталт муу. Манайх өнөө жилээс утаагүй зуух хэрэглэнэ. Зуухаа 21000 төгрөгөөр худалдаж авсан. Хүмүүсийн ярих нь дажгүй юм гэцгээж байна лээ гэж ярив.
Нэгэнт тэднийх утаагүй зуухныхаа ид шидийг хараахан үзээгүй байсан тул өөр нэгэн айлд очлоо. Тэднийх утаагүй зуухтай байсан юм.
Гэрийн эзэн Ш.Палам хэмээх өндөр настантай утаагүй зуухны талаар яриа өрнүүлбэл:
-Манайх утаагүй зуухаа 25.0 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үнэндээ нөгөө зуухнаасаа харьцангүй бага нүүрс түлж байна. Халалт нь ч дажгүй сайн, бас цэвэр цэмцгэр. Шуудай нүүрсийг хоёр хувааж түлдэг. Ашигтай сайн тал нь ийм. Дутагдалтай тал нь дээд ам нь жаахан болохоор дээр нь тогоо тавьж галлах боломжгүй, үнс нь тэр дороо дүүрнэ, бас арай өндөрдөөд байх юм. Өвөл хүйтрэхээр жинхэнэ чанар нь танигдана биз. Одоохондоо дулаанаа хадгалах нь ч сайн. Манайх өглөө, орой хоёрт л галладаг. Хуучин зуухтайгаа байгаа бол түлээд л сууж байна шүү дээ гэж ярилаа.
-Зуух хэр зэрэг удаан хугацаанд халдаг бэ? гэж нэмж асуувал:
-Халах нь түргэн бөгөөд эхлээд яндан нь хална. Манай хашааны гурван айл гурвуулаа ийм зуухтай. Гурван есийн хүйтэн эхлэхээр л чанар нь танигдах байх даа гэв.
Өнөөдөр утаагүй зуух хэрэгтэй, хэрэггүй гэх юм уу, хэн нэгний бизнес гэхчлэн янз янзаар ярьцгааж байгаа. Хоёр айлд очиж асууж тодруулахад иймэрхүү яриатай байв. Уг нь утаагүй зуухны асуудал хорь, гучин жилийн өмнө яригдсан гэж дуулсан. Ямарч л байсан өнөө жилээс амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхэллээ. Утаагүй зуухтай айлын тоо цаашдаа жилээс жилд өсөн нэмэгдэх нь эргэлзээгүй. Яг технологио барьж чадаж байгаа эсэх нь бүү мэднэ. Мэдээж энэ зуухыг хэрэглэгчдийн тоо улам олширно, технологи нь ч цаашдаа сайжирч таарна.
Нэг их өндөр үнэтэй биш уг зуухыг худалдаж авах чадвартай айл ч бий, чадваргүй айл ч бий. Гэхдээ энэ тал дээр хаана хаанаа анхаарах байх л даа. Төр засгаас хөрөнгө оруулалт хийж, орон сууцжуулах нь тодорхой. Нийслэлийн бүх айл орон сууцанд орно гэдэг мэдээж бүтэшгүй. Гэхдээ утаагүй зуухаар хангах талаар төсөл хэрэгжиж байгаа гэл үү? хэрэгжүүлнэ ч гэл үү? иймэрхүү утгатай үг чих дэлссэн санагдана. Бас ХАС банкнаас зээл олгох сурагтай. Ядуу хүмүүс зээлэнд хамрагдах нь юу л бол. Хамрагдах юм аа гэхэд ихэнх нь хэрхэн, яаж зээлээ хөөцөлдөх учраа мэдэхгүй улс бололтой. Зээл авлаа гэхэд өнөөх зээлээ төлж чадахгүй өрөнд орох айдас сүүдэр мэт тэдний араас нь дагаж, өврөөс нь зүүгдээстэй.
Энэ дашрамд дурдахад сүрлэн түлш гэж байдаг гэсэн. Сүрлийг ашигладаг би ? Модтой ихэрлүүлээд нүүрстэй нөхөрлүүлбөл ч болоод л явчихна. Манай оронд нүүрс хэмээх түлшний түүхий эдийн арвин их нөөцтэй. Гагцхүү томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх цаг нь нэгэнт болсон гэдэгт үл эргэлзэнэ.
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ