Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод өнөө өглөө эхэллээ. Тус форумд хоёр орны 90 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд яг одоогоор форумын онцлох илтгэлүүд тавигдаж байна. Энэхүү илтгэлүүдээс онцлон манай сайтын албан ёсны фэйж хуудсанд шууд дамжуулан хүргэхээс гадна цаг тухай бүрт шуурхай мэдээллийг оруулах юм.
Өнөөдрийн форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан уншиж танилцууллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан нар форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэхүү VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх бөгөөд энэхүү асуудлуудад чиглэсэн 10 гаруй илтгэл тавигдаж аж.