Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 19. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн болон сэтгэл санааны байдал өөдрөг байгаа тул дотныхондоо ямар бэлэг өгөх тухай бодож эхэлнэ. Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хүрэхэд дэндүү хүнд байна. Ажлаа гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ. Анхны авсан ажлаа орхих хэрэгтүй. Заавал дуусга. Бэлэг авах мөнгөнийхөө хэмжээг тодорхойл. Мөн юу авахаа ч сайтар тунгаа.
Үхэр (4/20-5/20)
Өчигдрийн азтай өдрүүд өнөөдөр үргэлжилсээр байх бөгөөд үүнд та сэтгэл санаа өөдрөг байж хэт их зүрхээ ачаалахгүй байхыг сануулж байна. Хувийн амьдралд тань тохиох ноцтой асуудалд бүү хатуу шийдвэр гарга. Зөрчилдөөнийг өөрт ашигтайгаар шийдвэрлэх гэж муйхарлах хэрэггүй. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй гэдгийг та ч мэднэ. Орой хоолондоо хэт их хүнд хүнс хэрэглэхгүй байх нь зохилтой.
Хамтатгах (5/21-6/21)
Тодорхой нэг өдөр. Хүмүүс, нөхцөл байдлууд өнөөдөр дахиад найдваргүй байх бололтой. Итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна. Өмнөх зүйлсийг харах чадвар тань танд онцгой төсөл, ажил хэргээ биелүүлэх боломжийг өгнө. Өөрийн мэдлэг, чадвараа аз туршсан амжилт авчрах шийдвэрт үндэслэн ашиглах нь үнэхээр сайхан байна.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчний шинэ эх үүсвэр олох, амрах өдөр. Өнөөдөр болгоомжтой бай. Худалдаа хийхдээ хууртагдах, мөнгөө дэмий үрэх бололтой. Дэргэдээс нөлөөлөх сөрөг хандлагууд маш их байна. Алдаа дутагдал гаргах, ойр дотны хүмүүстэй маргалдах, хордлого авах, аль эсвэл бэртэж гэмтэж магадгүй. Зах руу явах, мах, архи хэрэглэхээс татгалз. Хордлого болж бие муудна. Эрүүл агаарт ихэнх цагаа өнгөрөө.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр та гэртээ дасгал хийж цагийг өнгөрүүлэх нь тохиромжтой. Та хэрэв хэзээ ч дуусахгүй санагдах ажил хүлээж аваад байгаа бол та түүнийгээ түр хойшлуулах хэрэгтэй. Сонирхолтой, хөгжилтэй хүмүүстэй уулзаж, таныг сэтгэл хангалуун байлгаж чадах үйл ажиллагаанд оролцоорой. Зарим мэргэжлийн тамирчид амьдралынхаа зорилгодоо хүрэх бөгөөд харин заримд нь ашигтай санхүүжилтийн санал ирэх болно. Шинэ мэргэшилд суралцаж байгаа хүмүүс маш их сэтгэлийн тэнхээтэй байж шургуу хөдөлмөрлөж чадвал нэр төртэйгээр амжилтанд хүрэх болно.
Охин (8/23-9/22)
Дараа нь юу болох эсэхэд санаа зоволгүй урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Дэлгүүр рүү гарахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоолж бай. Таны ажил дээр уур бухимдлыг тань төрүүлдэг нэг зүйл байдаг бол үүнийг өнөөдөр даван туулж чадна. Харин нэг зүйл дээр асуудалтай байгаа бол жижиг сажиг зүйлсэд хэт их санаагаа зовоох хэрэггүй. Та нэг алхам хойш ухраад болж байгаа зүйлс ажиглалт хийж, аливаа гарц шийдлийг хайж ол. Харин хүмүүсээс туслалцаа авахад муудах зүйлгүй. Тэдэнд уурлаж бухимдахын оронд харин ч та бага багаар тэднийг таньж, улмаар сонсож эхэлнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Сорилтын өдөр. Харамсалтай нь өнөөдөр хамгийн тодорхой эсвэл лавтай төлөвлөгөөг бусдад ойлгуулахад амаргүй байж магад. Өөртөө өнөөдөр хөнгөхөн даалгаврууд сонго. Таны бие махбодын боломж хэвийнхээс доогуур байж болзошгүй бөгөөд од гаригийн чиг хандлага таны эрч хүчтэй байдал, хүч тэнхээг чинь үргэлжлүүлэн сулруулж, таныг ядаргаа, сульдаанд оруулж ч болох юм.
Хилэнц (10/23-11/21)
Бүтээлч байна. Асуудал, сэтгэл гутрал нь эерэгээр шийдэгдэх болно. Өөрийн эргэн тойрондох нөхцөл байдлыг өөрчил. Шийдэл нь энгийн байх болно. Сүүлийн үед таны түншлэл хүндрэлтэй байсан бол өнөөдөр сайхан харилцаатай байх болно. Хэтэрхий үнэтэй тусах хуулийн асуудлыг нүүр тулан ярилцана. 2 талын мэдүүлгийг авч үзэн, тэнцвэртэй ханд. Гадаадад аялах төлөвлөгөө хойшлуулах шаардлага гарна.
Нум (11/22-12/21)
Гадуур дотуур гүйх ажилд бэлтгэлтэй байгаарай. Хэрвээ та маш их ажилтай зохицуулах олон асуудалтай бол хамгийн чухлаас нь түрүүлж эхлээрэй. Утсаар ярихаа багасгаад үүний оронд шуудан, е-мэйлээ ашиглаарай. Ингэснээрээ уулзалт, яаралтай дуусгах ажил дээрээ анхаарлаа хандуулах хэдэн цаг илүү гарах болно. Шийдвэр гаргах үед замбараатай байхын хажуугаар дотоод зөн совингоо сонсоорой. Ингэснээрээ зөв шийдвэрийг гаргах болно. Дараагаар нь маргаантай асуудлыг хэлэлцэхээс зайлсхий. Ямарваа нэгэн зүйлийг ойлгомжгүй, мэдрэмж муутай гэж хэлэх их амархан.
Матар (12/22-1/19)
Олон арга хэмжээний алинд нь явахаа шийдэх нь тун хэцүү байх болно. Бүгд л таныг хөгжөөж чадна. Хүмүүстэй уулзахаар замдаа явж буй хүнд гэнэт чиглэлээ өөрчлөх шаардлага гарч ирж магадгүй тул бэлтгэлтэй бай. Спортын үйл явдалд найз нөхөдтэйгөө оролцвол сайхан байх болно. Та найзтайгаа маргах боловч хэн нь ч бууж өгөхийг хүсэхгүй.
Хумх (1/20-2/18)
Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, спортын ивээн тэтгэгч хайх нь хүссэн үр дүнг авчрах болно. Зөв хүнээс зөв цагт, зөв зүйлийг асуу. Гэр орны ердийн засвар үйлчилгээ таны мөнгөнөөс бага зэрэг танаж болзошгүй. Гэвч бүх зүйлд дараалалдаа орсны дараагаар л бодол санаа чинь амар амгалан болох болно.
Загас (2/19-3/20)
Гайхалтай өдөр. Бусадтай харилцах харилцаа өрдийнхөөс илүү ач холбогдолтой байна. Урт хугацааны зорилгоо тодорхойлоход бага мөрөөдөх шаардлагатай. өөртөө бүтээлч төсөөлөл бий болгож ирээдүйдээ юу хүсч байна. Түүнийг оюун санаандаа төсөөл. Удахгүй хол газар явах гэж байгаа бол бүх зүйлийг бэлгэ. Паспорт, виз аяллын даатгал зэргээ хөөцөлд, хөгжимт жүжиг, тоглолт, галлөрөй үзэх нь урлагт дуртай хэн бүхэнд таалагдана.