Есдүгээр сарын 17-ны өдөр Интернэт сүлжээнд гарсан "Уолл-стритийг эзэл" гэсэн уриаг мянга гаруй хүн дэмжсэнээр сүүлийн үед дэлхий нийтийг гайхшралд оруулаад байгаа эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн билээ. Тэд нийгэмд бий болсон бэрхшээлүүд, ажилгүйдэл, ядуурал, нийгэм дэх тэгш бус байдал зэрэгт сэтгэл дундуур явдгаа илэрхийлэн Нью-Йорк хотын "Уолл-стрит" гудамжинд майхан хотхон барин төвхнөснийг өмнө нь хэдэнтээ мэдээлсэн билээ. Майхан хотхоныхны үзэж байгаагаар, АНУ-ын хүн амын 1 хувь нь улс орны нийт баялгийн 99 хувийг эзэмшдэг учраас тэд өөрсдийгөө "99 хувийнхан" гэж нэрлэсэн ажээ. Хөдөлгөөн улам өргөжсөөр эдүгээ дэлхийн 80 гаруй орны мянга орчим хотыг хамраад байна.
...Тунисын бөглүү нэгэн хотод жимс худалдаалдаг нэгэн хүн наймаа нь бүтэлгүйтсэнд шаралхан өөрийгөө шатааснаар “Арабын хавар” хувьсгалын давалгаа эхэлсэн гэдэг. Үүнтэй адил өнөөгийн энэ замбараагүй нийгэмд ард олны хөдөлгөөн хэрхэн өрнөхийг урьдаас таах аргагүй болжээ. Харилцаа холбооны орчин үеийн технологи нь олон нийтийг маш богино хугацаанд хуран цуглуулж чадаж байгаа бөгөөд эдүгээ тэднийг залуурдахад урьдахаас хамаагүй амар болжээ. Хөдөлгөөнийхний барьсан уриа лоозонгийн дотор “Баяжиж хөлжсөн 1%-ийнхан татвараа төлцгөө” гэсэн үгтэй самбар гойд анхаарал татаж байв.
Тодруулваас,1 саяас дээш хэмжээний орлоготой бизнесменүүд дундаж ангийнхантай ижил хэмжээний татварыг улсын төсөвт оруулах ёстой, харин 10 саяас дээш долларын орлого олдог баячуудын /8 мянга гаруй хүн/ татварыг өсгөнө гэсэн мэдэгдлийг Ерөнхийлөгч Обама хийсэн билээ. Иймээс уг хөдөлгөөнийг Обама өдөөсөн байж болно гэж хардах хүн ч бий.
Харин баячуудын татварыг нэмэхийн эсрэг зогсож байгаа хүмүүс нь Конгрессийн доод танхимд олонхи болдог Бүгд Найрамдах намынхан буюу Обамагийн өрсөлдөгчид юм. Тэд дээрхийн эсрэг ямар үндэслэл гаргаж байна гэхээр, улс орны эдийн засаг томоохон хөрөнгө оруулагчдын ачаар хөгжиж байгаа бөгөөд татварын хөнгөлөлтийг үгүй болговоос хөрөнгө гадагшилж, үйлдвэрүүд АНУ-аас дайжин, бусад орнуудын нутаг дэвсгэрт байрлах болно гэж тайлбарлаж байна. Гэхдээ энд хошин шогийн шоуны сэдэв гэмээр нэгэн зүйл анзаарагдсан нь нөгөө бусдадаа үзэн ядагдаад байгаа хэт баяжсан 1 хувийнхан “99 хувийнхныг дэмжиж байна” гэсэн уриа бариад жагсаж эхэлж байгаа явдал юм. Энэ бол энгийн ухамсрын түвшинд ойлгоход бэрх зүйл. Хэрвээ та өөрийг тань мөлжиж байгаа этгээдийг үзэн ядан жагсах үед мань мөлжигч урдаас чинь “Би чамайг дэмжиж байна” гэсэн пайз хүзүүндээ зүүгээд гэрээсээ гараад ирвэл хэсэг зуур цочирдолд орно биз.
Ямартаа ч, хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл бол эдийн засгийн тэгш бус байдал АНУ-д газар авч, тус улс Латин Америкийн замаар орж болзошгүй байгааг няцаахын аргагүй баримтууд нотолж байгаа явдал юм. Нийгмийн дунд ангийнхан ядуурч, цөөнх болох амьдралаас хэтэрхий тасархай дээд давхаргынхан улам бүр баяжиж байгаа нь Уолл-Стрит хөдөлгөөнийг тахал мэт бусад орнуудыг хамрахад хүргэсэн үндсэн шалтгаан юм.
“Америк мөрөөдлийн” тухай домог нь бусдыг ичээхэд чиглэсэн сургамжийн шинжтэй зүйл байлаа. Энэ нь нөр их хөдөлмөрлөдөг “сайн” хүмүүс сайхан амьдарч харин зөвхөн залхуучууд л “проблем ихтэй” байдаг гэсэн номлол маягийн зүйл юм. Гэвч 20 жилийн турш цалин хөлс огт өссөөгүй, эдийн засгийн хөгжлийн эрч саарсан үед тус орны иргэдийн бүхэл бүтэн хоёр үе өсөж торнижээ. Америкийн түүхэнд анх удаагаа хүүхдүүд нь эцэг эхийнхээ амьдарч байсан үеийнхээс дор амьдарч байна. Иймээс хүмүүс хэн гэгч этгээд өдий хүртэл толгойг нь эргүүлсээр ирсний учрыг ойлгожээ.
Өөр нэгэн жишээ. Ойрын үед үйл явдал тун сонирхолтой хэлбэрээр өрнөж магадгүй байна, учир нь 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 12-нийг хүртэлх хугацаанд “Лондонгийн хөрөнгийн биржийг эзэл” гэсэн нэртэй ажиллагаа Их Британи даяар өрнөж байна. Хөдөлгөөн тус оронд дэгдэх болсон үндсэн шалтгаануудын нэг нь тус улсын дундаж амьдралтай иргэд өөрсдийгөө санхүүгийн хямрал болон түүнийг даван туулахад чиглэсэн засгийн газраас авч явуулж буй арга хэмжээний золиос болсон гэж үздэгт оршино. Тухайлбал, нэмүү өртгийн албан татварыг 20 хувь хүртэл өсгөж улсын байгууллагын ажилтнуудыг олноор нь ажлаас нь халж магадгүй байна. Улсын их, дээд сургуулиудын санхүүжилтыг танаснаар, бакалаврын дипломын үнэ ханш 27 мянган евро болж өсчээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон тоймчид эхэндээ дээрх хөдөлгөөнийг төдийлөн тоохгүй, “энэ бол гудамжны алиа марзан үйлдэл” гэсэн маягтай хандаж байсан. Тэгээд ч эл хөдөлгөөн дөнгөж бүрэлдэн бий болж байгаа учраас ямар нэгэн зорилго агуулаагүй, тэр гээд нэрлэчих тодорхой удирдагчгүй, оролцогсодын шаардага нь ойлгомжгүй, зөвхөн “санхүүгийн корпорациудын дарангуйллыг түлхэн унагаах” гэсэн хэт бөөрөнхий, ерөнхий зүйлээс хэтрэхгүй байлаа.
Гэсэн хэдий ч “гаж сонин эсэргүүцлийн ажиллагаа” сүүлийн үеийн топ мэдээ болоод байна.
Энэ хөдөлгөөний талаар бараг бүтэн гурван долоо хоногийн турш амаа хамхиж таг чимээгүй суусан барууны орнуудын голлох мэдээллийн хэрэгслүүд саяхнаас л нэг дуугарч эхэлж байх шиг байна. Хэвлэлийнхний энэ хачирхалтай байр суурь олон хүнийг гайхшрахад хүргэлээ. Яах гэж ингэж өдий болтол хүлээсэн юм бол? Томоохон үйл явдал болоход түүний талаар мэдээлэх нь үндсэн үүрэг нь биш гэж үү? Аль нь мэдээ мөн, аль нь биш болохыг тогтоосныхоо дараа хэвлэлийнхэн мэдээллийг олон нийтэд хүргэдэг болж таарав уу?
Жишээ татвал, Их Британид хөдөлгөөний 700 гаруй идэвхтэнийг баривчлах үед л тус улсын гол гол мэдээллийн хэрэгслүүд сая нэг дуугарч эхэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ нь мэдээллийн салбарт маш аюултай чиг хандлага бий болж байгааг харуулж байна. Нулимс асгаруулах хий, цагдаагийн бороохой ашигласан үед, өөрөөр хэлбэл “хүчирхийллийн элемент” ажиглагдсан үед л үйл явдлыг олонд хүргэдэг “гаж зуршил” хэвлэлийнхэнд бий болов уу гэж хардахаар. Эсвэл томоохон хэвлэлүүд дангаар ноёрхогч корпорациудын мэдэлд байдаг юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Тэгэхээр, гол гол мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг хүлээн авч байгаа хүн тун явцуу хүрээнд мэдээлэл авч байгаа хэрэг. Интернэт болон бусад эх сурвалжууд нь мэдээллээ олж авахдаа арилжааны томоохон агентлагуудаас хамаардаггүй нь тэдгээрийг хүмүүс хоорондоо санал бодлоо солилцох талбар болгосон гэж үзэж болно.
Тэд буюу топ мэдээллийн хэрэгслийнхэн Исландад бараг хувьсгал гарчихаад байхад огт дуугараагүй, одоо тус улсын эдийн засаг ямаршуухан байдалтай байгааг мэдэж буй хүн тун цөөхөн.
Дээрхтэй холбоотой нэгэн баримтыг дурдваас, Цюрихийн Их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой онолыг амьдрал дээр баталсан байна. Тэд математик анализын аргаар 43 мянган гаруй үндэстэн дамнасан корпорациудын байдлыг судалсан бөгөөд үүний дүнд дэлхийн эдийн засгийг үндсэндээ 147 компани л захирч байдгийг тогтоожээ.
Тухайлбал, АНУ-ын хамгийн том 5 зээл олгогч байгууллага үндэсний банкны активын бараг тал хувийг эзэмшдэг гэнэ.
Судлаачдын ахлагч Ж.Глаттфельдерийн хэлснээр бол, нийт компаниудын 1-ээс бага хувь нь дэлхийн нийт хөрөнгө баялгийн 40 хувийг эзэмших магадлал онолын хувьд байгаа ажээ.
Ер нь бол монополь том аж ахуйн нэгжүүдийн уян хатан байдал, түргэн маневрлах чадвар нь дутмаг байдаг учир эдийн засгийн үр ашигтай байдлыг байнга хаан боогдуулж байдаг нь аль хэдийнэ тодорхой болсон билээ. Иймэрхүү "динозаврууд" шинэ технологи бий болгох сонирхол багатай, ирээдүйтэй компаниудыг хөгжлийн эхэн үед нь буюу “барын зулзагыг бага дээр нь” гэсэн зарчмаар худалдаад авчихдаг байна. Үүний улмаас нийгмийн баялгийн өсөлт хумигдаж, эдийн засгийн мэдрэмтгий байдал алдагддаг ажээ.
Дашрамд дурдахад, дээрхтэй төстэй хөдөлгөөнүүдийн эхлэл нь 1999 онд АНУ-ын Сиэтл хотод Дэлхийн худалдааны байгууллагыг /ДХБ/ эсэргүүцсэн ажиллагааны үед тавигдсан гэж үзэж болно. Гэвч тухайн ажиллагаа төдөлгүй замхарч, улс төрийн “өнгө аясаар чимэглэгдэн” эмх замбараагүй байдал болон хувирчээ. Энэ хөдөлгөөн нь эдийн засгийн даяаршлын эсрэг чиглэсэн байсан ба манай гарагийн оршин суугчид ядуураад байгаагийн буруутан нь ДХБ гэж түүнд оролцогсод үзэж байлаа. Хожим нь Их-7, Их-20 мэтийн уулзалтууд болох бүрд давтагдах болдог байсныг хэн бүхэн санаж байгаа, харин иймэрхүү хөдөлгөөнийг цагдаа нар тухай бүрд нь маш хялбархан аргаар дарсаар байгаад бүр гаршжээ. Харин энэ удаад яах бол?
Уолл-Стритийг эзлэх хөдөлгөөн чухам аль зүгт чиглэж байгааг урьдчилан хэлэхэд хэцүү боловч хэрвээ ажилгүйдэл газар авч, цалин хөлс нэмэгдэхгүй байвал ард олны иймэрхүү хөдөлгөөн тасрахгүй нь ойлгомжтой.
Эцэст нь өгүүлэхэд, ард түмний дотроос аяндаа бий болсон хөдөлгөөнд урвагч хувирамтгай улстөрийн хүчнүүд бүү хутгалдаасай гэж залбирах л үлдлээ.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ