Хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээ, сэтгэл санааг бусдад уйлж илэрхийлдэг. Энэ нь тэдний тантай харьцаж байгаа арга зам юм. Та хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгож тэр хэрэгтэй зүйлийг нь биелүүлбэл хүүхэд уйлахаа болино.
Хүүхэд дараах тохиолдолд уйлдаг.
-өлссөн
-ядарсан
-норсон байх
-бие нь эвгүйцэх
-уурласан буюу айсан
-бие нь муу буюу өвдсөн
-ганцаардаж байгаа буюу анхаарал шаардсан үед
Эрүүл саруул хүүхэд өдөрт 2-3 цаг хүртэл уйлж болно.
Хүүхэд заримдаа зөвхөн тэврүүлэхийг хүсч байж болно.
Таны хүүхэд маш удаан хугацаагаар уйлж, та түүнийг хооллож, даавууг нь сольж үзээд юу ч нэмэр болоогүй бол та нэг л зүйлийг санаж байгаарай. Та яаж ч ядарсан, уурласан, сэтгэл алдарсан байлаа ч гэсэн хэзээ ч хүүхдээ битгий сэгсрээрэй.
Та хүүхдийнхээ уйлахыг зогсоож чадахгүй байж болох боловч хүүхдийнхээ тав тухыг хангаж сэтгэлийг нь тайвшруулж болно.
- хөргөсөн, буцалсан устай шил өгөх
- гэдсийг нь зөөлөн илэх
- угж хэрэглэдэг бол түүнийг нь өгч тайвшруулах
- хүүхдээ тэврэн цээжиндээ нааж алхах буюу бүүвэйлж хүүхэд зүрхний чинь цохилтыг сонсох боломжтой болгох
- салхинд авч гарах
- түүнтэй ярих буюу дуу дуулж өгөх
- зөөлөн хөнжилд ороох
- жигд хэмнэлттэйгээр илж тайвшруулах
Хүүхэд уйлсаар л байвал яах вэ?
Та байж болох бүх арга хэмжээгээ авч үзээд хүүхэд чинь уйлсан хэвээр байвал та хүүхдээ зөөлөн хөнжилд ороогоод орон дээр нь тавиарай.
Та тэр өрөөнөөсөө гар. Хэрэв та сэтгэлийн дарамтанд орсон байвал өөртөө тайвшрах боломж өг. Хүүхэд чинь уйлаад байсан ч та хүүхдээ богино хугацаагаар орхиж өөрийг чинь дэмждэг найз юм уу, хамаатны хүнтэйгээ утсаар ярь.
Та хэн нэгэнд өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлэх нь чухал. Гэхдээ уйлж байгаа хүүхдийг 10-аас дээш минут эзэнгүй орхиж болохгүй.
Хүүхдэд байнга хайр халамж шаардлагатай байдгийг та санаж яваарай.
Та хүүхдийнхээ уйлж байгаад нь санаа зовж байвал тусламж авч болно шүү дээ. Та энэ талаар хүүхдийнхээ эмч нартай ярьж зөвлөгөө авч байгаарай.