-2004 онд 4,4 тэрбум, 2010 онд 10 тэрбум евро Нидерланд уруу татваргүйгээр гарсан гэв үү?-
Үндэсний мэдээ сонин 2011 оны 10-р сарын 12-ны дугаартаа “Оюутолгойн ногдол ашиг Нидерландаар дамжин Канад уруу татваргүйгээр урсана” гэсэн гарчигтайгаар Оюутолгойн гэрээн дэх 6.0 тэрбум ам.долларын луйврын хэргийг анх удаа хөндөж тавьсанаар асуудал олон нийтийн, цаашлаад төрийн зохих шатны байгууллагуудын анхааралд зүй ёсоор өртөв. Монгол улс давхар татварын 35 гэрээ байгуулж байсан нь Татварын ерөнхий газрын албан ёсны сайтад татаж авах боломжтойгоор байршсан байдаг аж. Одоо манай төр энэ төрлийн гэрээнүүдээ шинэчилж эхлэх нь. Монгол улсад мөрдөгдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.8-д зааснаар “гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар” манай улсад татвар төлөх ёстой юм байна. Гэтэл манай улс дээр дурдсан 35 гэрээгээр энэхүү давхар татварын асуудлыг бас давхар зохицуулсан байдаг ба Нидерландын вант улстай 2002 оны 03-р сарын 08-ны өдөр байгуулсан “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улс, Нидерландын вант улс хоорондын конвенц”-ийн 10-р зүйлд ногдол ашгаа хэрэв Монголоос Нидерланд уруу шилжүүлсэн тохиолдолд Монгол улс татвар ногдуулахгүй гэж заасан байна. Хамгийн хоржоонтой нь ногдол ашиг гэдэгтээ “хувьцааны ногдол ашиг”, “уул, уурхайн ногдол ашиг”-ийг хамруулна гээд заачихсан юм байна. Нэрнээсээ тэс өөр зохицуулалт агуулсан энэ конвенц монгол төрийн чадамжийг нотлон харуулах шиг боллоо. 2002 он бол 1990 он биш шүү дээ. Дашрамд сонирхуулахад ногдол ашгаа Монголоос гаргасан тохиолдолд авах татварын хэмжээг Хятадтай 5 хувиар, Оростой 10 хувиар тус тус тохиролцсон байдаг юм байна. Цаашилбал, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа “Үндэстэн дамнасан корпорациудын Нидерланд улсад байгуулсан аж ахуйн нэгжээрээ дамжуулан татвараас зайлсхийхийн тулд Нидерланд улсаар дамжуулсан мөнгөн урсгалын дүн 2004 онд 4.4 тэрбум евро байсан бол 2010 онд 10 тэрбум евро хүрч эрс өссөн байдаг” гэжээ. Энэ юу болж байна аа. Монгол төр хэдий болтол ийм харалган явах юм бэ. Түүний хэлснээр бол зөвхөн дурдсан хоёр онд л гэхэд бид нийт 2 тэрбум 880 сая евро /ам.доллар биш евро шүү таминь ээ/-той тэнцэх татварын орлогоо тавиад туучихжээ дээ янз нь. Энэ бол манай 2011 оны төсөвтэй тэнцэх дүн. Энэ хооронд хичнээн тэрбум евро алдсан байж болох талаар үүнийг уншигч эрхэм та баримжаа бодож л суугаа байх. Нөгөө манай төрийг дөнгөлөөд, сайд дарга нар нь 34 хувиа л авч үлдэхээс өөр замгүй гээд мурчийтлаа зүтгэхэд хүргээд байгаа Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт гэх 4,6 тэрбум ам.доллар үүний дэргэд өчүүхэн л хөрөнгө байсан болж таарах нь. Явж, явж сэтгүүлчид, тэргүүлэх мэргэжилтнүүд, үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө үнэн үг хэлж ад шоо үзэгдэх тэнхээтэй хүмүүс л Оюутолгойн гэрээг сайнтай муутай ч олон нийтийн анхаарлын төвд байлгаж, тэдний ачаар анхнаасаа нуусан хаасан луйвар нь захаасаа ил болж байна. Одоо давхар татварын гэрээгээ цуцалж байгаад ч болов Оюутолгойн алдаатай гэрээний нэг ч гэсэн цоорхойг бөглөж таараа. Яагаад гэвэл манай сэтгүүлчдийн буянаар 6 тэрбум ам.долларыг Монголдоо үлдээх нь зөв гэдгийг төрийн эрхэм түшээд “ойлгож эхэлсэн” учраас тэр. Энэ явдал татвар төлөхөөс зайлсхийж “Оюутолгой Нидерланд Би Ви” компанийг байгуулсан Айвенхоу майнз, Рио тинто-г хэн болохыг илчилсэн хэрэг боллоо. Юун нийгмийн хариуцлага, юун хөгжил дэвшил. Бид чинь хулгайч хүнтэй наймаа яриад суугаа юм биш үү? Тэдний энэ байдал, гаргасан үйлдэл санаархал Өмнөговийн “Эрдэнэт” хот сүндэрлэх тавилангүй болсныг давхар нотоллоо.
Р.НАРАНБАЯР