Мордохын хазгай эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дахин нэг маргаантай асуудал хэлэлцэв. Өмнөх хэрүүлдээ хөөрсөн гишүүдийн эмоци буугаагүйгээс үг бүрийг хэрүүл болгоод л жигтэйхэн. Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр тосгоныг салган тусдаа сум байгуулах тухай асуудлыг ярилцсан юм. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Хэнтий аймгийн Засаг дарга, ИТХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж, Дархан сумыг хэвээр үлдээн, Бор-Өндөр тосгоныг салган сум байгуулах талаар санал ирүүлжээ. Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүнээс ч мөн тийм санал ирсэн байна. Дархан сум 1908 хүнтэй ч газар нутгаараа Бор-Өндөрөөс 3,6 дахин том аж. Харин Бор-Өндөр нь 9311 хүнтэй, газар нутгаар бага юм байна. Сумын ИТХ-ын 25 гишүүний 21 нь Бор-Өндөрөөс сонгогджээ. Дархан сумынхан бол ИТХ-ын төлөөлөгчийг хүн амаас бус газар нутгийн хэмжээг харгалзан сонгох ёстой гэдэг, сум, тосгон хоёр хоорондоо маргаантай байдаг аж.
Харин байнгын хорооны гишүүдийн цөөнгүй нь сумдыг салгахыг дэмжихгүй байв. Гишүүн Д.Дондог, Су.Батболд нар Монголд засаг захиргааны шинэчлэлт хийж, аль болохоор сумдын нэгтгэх бодлого барьж байхад сум салгах нь буруу жишиг тогтоох вий гэсэн болгоомжлолыг илэрхийлж байв. Гишүүн Су.Батболд “Монгол Улс хуучин тогтолцооны дараа тэр үеийн засаг захиргааны шинэчлэлт хийлгүй үлдсэн. Чөлөөт зах зээлийн тогтолцооны үед энэ хуваарь хөгжлийг чөдөрлөж байна. Хүнгүй эзгүй шахам сумд татаас аваад байгаад байдаг. Өмнөх Засгийн газрууд засаг захиргааны хуваариа өөрчлөх гэж ажиллаж ирсэн. Харин энэ Засгийн газар энэ талаар хуруугаа хөдөлгөсөнгүй. Эдийн засгийн байдал, хүмүүсийн амьдралын бодит шаардлагад тохируулж засаг захиргааг өөрчлөх хэрэгтэй. Бэлчээр талхлагдаж, газар элэгдэж байгаа нь үүнтэй холбоотой. Дархан сумынхан бойкот хийдэг нь зөв. Дарханы газар дээр Бор-Өндөр байгаа. Би бол “Май чи, байж бай, Бор-Өндөр” л гэж хэлнэ” гэж асав. Энэ Засгийн газар засаг захиргааны шинэчлэлтийн талаар юм хийхгүй байна гэсэн түүний үг Ч.Хүрэлбаатар сайдыг багагүй эмзэглүүлж маргаан үүсэх эхийг тавьсан. Хариуд нь Су.Батболд “Та Оюутолгойг бус засаг захиргаа хариуцсан сайд шүү” гэсэн нь бүр гал дээр тос нэмж орхив. Ч.Хүрэлбаатар сайд “Дээрээс хэчнээн тулгаад ард иргэд хүлээж авахгүй бол ажил явахгүй. Өмнөх Засгийн газрууд санал гаргасан ч иргэд хүлээж авдаггүйгээс ажил болдоггүй байсан байх” гэв. Ж.Батсуурь гишүүний хэлснээр Бор-Өндөрийг анх хот болгож байгуулахдаа нутгийн зарим хэсгийг Дорноговь аймгаас зургаан км тасалж авч байжээ. Гишүүн Ж.Батсуурь сумын төвийг тохижилт сайтай Бор-Өндөрт шилжүүлж нэг сум чигээр нь үлдээх ёстой гэж байлаа. Гишүүн Х.Тэмүүжин сумдыг нэгтгэж засаг захиргааны шинэчлэлт хийх ёстой гэдгийг дэмжээд бүсчилсэн хөгжлийн асуудлыг энэ Засгийн газар хөндөхгүй байна гэснээс болж дахин маргаан үүсэв. Х.Тэмүүжин гишүүн “Ч.Хүрэлбаатар сайд гэж эх захгүй хүн. Чи хэн юм бэ. Засгийн газар увайгүй, сайдууд нь ийм болсон” гэсний хариуд Ч.Хүрэлбаатар сайд “Би хүн. Чи нохой сууж байна гэж хараад байна уу” гэсэн хариу барьсан юм. Х.Тэмүүжин гишүүн “Чи уул уурхайгаас хүч авсан, ардаа мөнгөтэй намтай гэж бодож байгаа бол боль. Би засаг захиргааны шинэчлэлт хийсэнгүй гэж Засгийн газарт хаяглаж хэлснээс Ч.Хүрэлбаатарт хаяглаж хэлээгүй” гэхчлэн маргалдав. Су.Батболд гишүүн ч “Хамтарсан Засгийн газар магтаалын үгэнд бялуурч түүндээ эрддэг болсон. Миний бүрэлдэхүүнд нь байсан Засгийн газар УИХ-аар гурван удаа хэлэлцэгдээд огцорч байсан. Засгийн газар хэт эрддэг болсон нь гишүүдийн дургүйг хүргэж байна” гэж байлаа. Ч.Хүрэлбаатар сайд сумдын нэгтгэх асуудлыг хувь хүнийхээ хувьд дэмждэггүй, 1960-аад онд нэгдсэн сумдын маргаан одоо ч тасраагүй байгаа гэснийг Э.Мөнх-Очир гишүүн дэмжиж сум сумаараа байх ёстой гэж байв. Ингэж маргалдсаны дараа Ж.Батсуурь гишүүн горимын санал гарган санал хураалгаж, хуралдаанд оролцсон 12 гишүүний 100 хувийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхээр болов.