logo
“Чамайг бодвол Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын депутат хүн”

“Чамайг бодвол Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын депутат хүн”

2011/10/26
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хэрүүл уруултай эхэлжээ. 57-р тогтоол овогт есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулахаар Д.Дэмбэрэл даргад өргөн барьсан бичгийг УИХ-ын бүтцийн байгуулагуудаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнээ байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хийсэн нь юм. Харин огцруулах бичгийн эзэд “гишүүдийн саналыг хэлэлцэх ёстой” хэмээн маргаж, улмаар нохой шувуундаа тултал хэрэлдсэн юм. Тэдний хэрүүл дундаас Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн хооронд зөрчилдөөн, цоорхой ч байдаг нь илэрч байгаа юм. Тэдний хэрүүл даамжирсаар, СЭрдэнэ Ж.Сүхбаатарыг хогийн, шогийн амьтнаар нь дуудаж, “гал унтраах үүргээ хуулийн дагуу биелүүл” гэсэн бол Ж.Сүхбаатар “Эрүүгийн хэрэгтэн царайлсан хулгайч, дээрэмчин”-ээр нь цоллож хариу барив. Харин хашир бурхи Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар “нэг гишүүн санал гаргаад Ерөнхий  сайдыг унагах жишиг тогтвол Япон шиг сард нэг, хоёр Ерөнхий сайд унагадаг, түүнээс болж Засгийн газар огцордог болчихно. Хуулийн дагуу 19 гишүүн санал гаргасан тохиолдолд л хэлэлцэх нь зүйтэй” гэж гэцгээх хооронд Фортуна Н.Батбаяр Ж.Сүхбаатарыг “Чамайг бодвол Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их Хурлын депутат хүн” хэмээн онгирч гарсан. Мэдээж Байнгын хорооны дарга санал хураалтыг явуулж, асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр дийлэнхийн санал тунаж, гал түр цурманд оруулж орхив. 
Э.Гэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш