Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдэд Оюутолгой тойрсон асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр энэ үеэрээ УИХ-ын гишүүн Н.Батбаярыг егөөдөөд авав. Анх засаг эмхлэгдэхэд Фортуна Н.Батбаяр сангийн сайд болохоор санаархсан ч С.Баярцогт булаан эзэлсэн, дээр нь түүний санаачилсан 68 хувийн татварыг нь цуцалчихсан гээд тэд хоорондоо өс санаж, түнжин хагарах багагүй нягууртайг зарласан. Гэсэн ч нэг ангид тохой залгаж суудаг анддаа мартсаныг сануулж, хажууд нь суучихаад ирлэж, хурцалж өгдөгт ихээхэн баярлаж явдгаа гайхан “Фортуна бол миний Жамух” хэмээв. Фортуна түүний Жамух юм бол сангийн сайд С.Баярцогт өөрийгөө далай их хаан Чингистэй адилтгаж явдаг болж таарав. Харин манай Чингис хаан өнөөдөр түүний оронд байсан бол Оюутолгойн гэрээг хэрхэн шийдэх байсан бол доо.
Э.Гэрэл
Э.Гэрэл