logo
Д.Оюунхорол Ц.Сэдванчигийн цөсийг хөөргөв

Д.Оюунхорол Ц.Сэдванчигийн цөсийг хөөргөв

2011/10/26
Сонгууль дөхөөд, оны сүүлч болоод ар араасаа шийдэл нэхсэн олон асуудал эрхэм гишүүдийг барилцаж авахаас наахнуур “нерв”-түүлэх болов. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2011 оны төсвийн тодотголыг авч хэлэлцсэн нь хуралдааны уур амьсгалыг буцалгаж орхисон. Д.Оюунхорол гишүүн хаягаа андуурсан уу яасан харьяалалгүй хэрнээ тус байнгын хорооны хуралд орж ирээд суучихсан байв. Түүгээр ч зогсохгүй өөрийн тойрогтой нь хамааралтай асуулт Сангийн яамныхнаас асууж, гишүүдийн уурыг барсан. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Байнгын хорооны харьяаллын бус гишүүн орж ирээд хурал үймүүлж байгааг хэлтэл Д.Оюунхорол хатагтай уур хилэнгээ барьж ядан “Завхан нутгийнханд их нүгэл хийсэн хүн дээ чи” хэмээн бачиурахад Ц.Сэдванчиг хариуд нь “Хүний аминд хүрч, нүгэл үйлдсэн хүн дээ чи” гэж хэлээд уур амьсгалыг улам  хурцатгасан ч азаар байнгын хорооны даргын алх маргааныг намжаах шидийг үзүүлсэн. Ингээд бүртгэлтэй гишүүдийнх нь ирц хүрэхгүй байсан учир хурлыг түр хойшлуулаад дахин эхлүүлсэн ч төсвийн тодотголд аль болох тойрогтоо хөрөнгө оруулалтыг тусгахаар гишүүд улайрч, зарим нь 2010 оныхоо гишүүний мөнгийг ч нэхэж, элийрсэн юм.
Э.Гэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш