"Хэрвээ энэ дэлхийд хүмүүс болон бурхад хийгээд хорвоогийн бүхэн даган мөрддөг хуулиуд байдаг бол энэ нь юуны өмнө тооны хуулиуд мөн. Математикийг хэн мэднэ вэ тэрбээр бурхадын мэддэгээс ч илүүг мэдэх болно" Пифагор.
Эртний грекийн гүн ухаантан Пифагор гэхээр та бидэнд нэг л танил санагдах нь гарцаагүй ээ. Учир юун хэмээвэл "тэгш өнцөгт гурвалжны катетуудын квадратын нийлбэр гипотенузын квадраттай тэнцэнэ" гэсэн геометрийн нэгэн суурь теорем түүний нэрээр нэрлэгддэг шүү дээ.
Пифагор нь зөвхөн агуу их гүн ухаантан, эрдэмтэн, математикч төдийгүй гайхамшигтай сэтгэл зүйч хүн байсан гэнэ. Тэрбээр тоонуудын тусламжтайгаар тухайн хүний оноо тавилан нь түүний бодит байдалд нь таацаж буйг ойлгон мэдэхэд туслах тийм нэгэн онолыг гаргасан байдаг. Энэ онол нь "Пифагорын нумерологи" гэж нэрлэгддэг агаад тэрбээр үүнийгээ амьдралынхааа хамгийн чухал нээлт гэж үздэг байжээ. Түүний тооцоолох энэхүү арга зүй нь 2500 жилийн туршид огтхон ч өөрчлөгдөөгүй төдийгүй харин ч эсрэгээрээ олон зууныг туулах явцдаа хүний мэндэлсэн өдрөөр тухайн хүний характерийг шинжлэн тодорхойлсон дүгнэлтүүдээр улам батлагдан ирсэн байдаг.
Эртний Египетийн пирамидуудын оньсого мэт санагдах энэхүү нээлтийг 2500 жилийн тэртээ нээсэн гэхээр үнэхээр ухаан санаанд багтамгүй санагдах ажгуу. Ингээд энэхүү системтэй танилцацгаая.
Пифагорын систем
Пифагорын систем нь дараах жишээний байдлаар тодорхойлогддог байна.
Хэрвээ таны мэндэлсэн цаг хугацааг- 1986.01.14 гэвэл
Энэ огнооны бүх цифрүүдийг хооронд нь нэмнэ:1+9+8+6+0+1+1+4=30. Энэ бол нэгдүгээр ажлын тоо юм.
Нэгдүгээр ажлын цифрүүдийг хооронд нь нэмбэл хоёрдугаар ажлын тоо гарна. 3+0=3
Гурав дахь ажлын тоог гарган авахын тулд нэгдүгээр ажлын тооноосоо мэндэлсэн огнооныхоо төрсөн өдрийн эхний цифрийг / төрсөн сар өдрийг заавал хоёр цифрээр тэмдэглэх ёстой шүү/ хоёр дахин үржүүлээд хасах ёстой. 30-1х2=28.
Харин дөрөвдүгээр ажлын тоо нь гуравдугаар ажлын тооны цифрүүдийн нийлбэр байдаг аж. 2+8=10 буюу 1-тэй тэнцэнэ.
Мэндэлсэн огноонд үндэслэсэн Пифагорын систем
Энэхүү таблиц нь таны мэндэлсэн огнооны тоонууд дээр сая гаргаж авсан тоонуудыг нэмж жагсаан бичсэнээр бүрддэг байна. Тухайн тохиолдолд энэ нь 1986, 01, 14, 30, 3, 28, 10 буюу 1 юм. Үүний дараа "1"-ийн тоог эхний квадратад, "2"-ын тоог удаах квадратад гэх мэтээр 9 квадратад 1-9 хүртэлх тоонуудыг өсөх дарааллын дагуу багтаан байрлуулна. Үүний үр дүнд дараах таблиц үүсэх болно.
Пифагорын нумерологи
Харин одоо Пифагорын дээрх квадратыг тайлж уншицгааяа.
Эхний квадрат буюу тодруулбал түүн доторх "1"-ийн тооны ширхэг нь таны характерийг тодорхойлох болно.
1- Энэ нь өөрөө өөртөө хайртай эгоист / амин хувиа хичээгч/ болохыг харуулна.
11- Амин хувиа хичээх нь бага хэмжээгээр илэрдэг хүн.
111- Нэлээд төлөвшсөн, буулт хиймтгий нэгэн мөн.
1111- Диктатор, бүр зоргоороо нэгэн.
11111- Хэрцгий, зоримог зорилго эрмэлзэл дүүрэн этгээд.
111111-Энэ нь өөрөө хүсвэл боломжгүй зүйлийг ч бүтээж чадах агуу их хүний маш ховор тохиолдох тохиол гэнэ.
Хоёр дахь квадрат буюу "2"-ын тоонууд тухайн хүний биоэнергийн түвшинг тодорхойлдог байна. Хэрвээ 2-ын тоо байхгүй аваас тэр нь энергийг гаднаас идэвхтэйгээр сорон авагч хүн байдаг гэнэ.
2- Амьдралын хангалттай биоэнергитэй нэгэн агаад цаг агаарын өөрчлөлт хувиралтад туйлын эмзэг ханддаг хүн аж.
22- Ийм хүн өөрийн хүч чадлаа бусадтай хуваалцахад бэлэн агаад зарим талаараа анагаан эдгэрүүлэх ч чадвартай байдаг.
222- Зөн билэгчийн /экстрасенс/ авьяас чадвартай байх боломжтой.
2222-2222-Маш хүчтэй зөн билэгч мөн.
Үүнээс гадна таны биоэнергийн түвшинг танин мэдэх өөр ч арга байдаг аж. Тухайлбал, таны ажлын хоёрдугаар тоо 1-4-ийн дотор багтах аваас та "энергийн вампир", харин 5-9-ийн дотор хэлбэлзэх байх аваас та "энергийн донор" мөн. Өөрөөр хэлбэл бусдад сайн сайхан бүхнийг тараагч гэсэн үг.
Харин гурав дахь квадрат нь таны хэр төвшин шударга болохыг харуулна.
3- Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө явдаг хүн.
33- Нарийн шинжлэх ухаан судлахад маш чадварлаг нэгэн.
333- Аливаа зүйлд нэн нямбай ханддаг, бие, сэтгэлээ хатамжлан баригч даруу нэгэн мөн.
Дөрөв дэх квадрат нь таны эрүүл мэндийг илтгэн харуулдаг. Хэрвээ "4"-ийн тоо танд үгүй бол эрүүл мэндийн хувьд нэн сул нэгэн байж таарах нь.
4- Зөвхөн хөгшрөх цагт л элдэв өвчин илрэн гарах болно.
44-Энэ бол маш эрүүл бие махбодитой, өндөр темпераменттай хүн.
444- Дээр өгүүлснийг хоёр дахин үржүүлсэн нэгэн.
Тав дахь квадрат нь таныг хэр мэдрэмжтэй эсэхийг харуулдаг байна.
Хэрвээ "5"-ын тоо танд байхгүй аваас та зөвхөн замдаа тохиолдох аливаа бэрхшээл саадыг өөрийнхөө л толгойгоор даван туулахад хүрдэг тул ийм хүмүүс нэлээд хүнд амьдардаг.
5- Бусдад нээлттэй бөгөөд үлэмж бага алдаа гаргадаг нэгэн.
55- Түүнийг амьдралынх нь турш ямар нэгэн дээд хүч ивээн авч явж байдаг.
555- Ийм хүмүүс нь урьдчилан зөгнөн харах авьяас чадвартай байж ч мэднэ.
5555- Энэ бол нэн онцгой зөгнөн харагчид байдаг.
Шестой квадрат указывает на степень приземленности человека,
Отсутствие шестерок указывает на человека, чьим призванием является физическая работа, необходимая ему для своей самореализации;
6 - довольно приземленный человек; 66 - человек любящий работу, по дому, уходу за садом...;
666 - согласно Библии знак Сатаны, свидетельствует о темпераментном, разрушительном характере;
6666 - очень трудолюбивый человек, для которого работа превыше всего
Зургаа дахь квадрат нь тухайн хүнийг хэр эгэл бодь нэгэн болохыг харуулдаг байна.
Хэрвээ танд "6"-гийн тоо байхгүй аваас өөрөө өөрийгөө илэрхийлэхэд нь шаардлагатай зөвхөн биеийн хүчний ажил хийх оноо тавилантай хүн болох нь тодорхой гэнэ.
6- Тун чин эгэл бодь нэгэн.
66- Гэр орноо, цэцэрлэг зэргээ арчлах ажилд дуртай нэгэн.
666- "Библь"-ийн бол ёсоор энэ нь чөтгөр шулмасын тэмдэг агаад туйлын их темпераменттай, эвдэн сүйтгэгч характертай нэгэн гэнэ.
6666- Ажлаас илүү эрхэм дээд гэж үгүй тийм нэгэн маш хөдөлмөрч этгээд.
Долоо дахь квадрат дахь "7"-гийн тоо нь таны авьяас билгийг харуулдаг ажгуу.
Хэрвээ "7"-гийн тоо танд байхгүй аваас ийм хүн хүнд бэрх амьдрал туулах агаад тэрбээр дараагийн төрөлдөө "7"-гийн тоогоо / авьяас билгээ/ олж авахын тулд л төрсөн нэгэн байдаг гэнэ.
7- Авьяас чадвартай хэдий ч түүнийгээ хөгжүүлэхийн тулд маш их хүч зарах шаардлагатай хүн.
77- Ийм хүн амьдралын бараг бүх салбарт янз бүрийн өндөр авьяас чадвартай байдаг.
777- Энэ бол газар дэлхий дээр богинохон хугацаагаар хүрэлцэн ирдэг бурханы хүүхэд мөн.
7777- Ийм дөрвөн ч "7"-гийн тоотой хүн бол газар дээр ирсэн тэнгэрийн хүү тул тэрбээр өөрийнхөө алхам болгонд нэн анхааралтай хандах хэрэгтэй гэнэ.
Харин "8"-ын тоо нь таны хэр хариуцлагатай нэгэн болохыг харуулна.
Хэрвээ нэг ч "8"-ын тоогүй байх аваас тийм хүнд итгэж огт болохгүй гэнэ шүү. /Үүнийг ялангуяа ажил олгогч нар анхаарахад илүүдэхгүй болов уу/
8- Энэ нь нэн нямбай нэгэн болохыг харуулдаг.
88- Ийм хүн бусдын төлөө өөрийгөө золиослоход ямагт бэлэн нэгэн байдаг аж.
888- Бүх зүйлээ зон олныхоо төлөө зүтгэхэд зориулдаг байна.
8888- Парапсихологийн өндөр авьяас чадвар эзэмшсэн хүмүүс.
Есийн квадрат нь оюун ухааны чадварын хөгжлийг илтгэн харуулдаг. Хэрвээ "9"-ийн тоо үгүй бол тэр нь тэнэг, алсын хараагүй нэгэн болохыг харуулдаг.
9- Оюун ухааны чадвар нь хэвийн хэмжээнд буй нэгэн мөн.
99- Оюуны гайхамшигтай чадвартай нэгэн.
999- Оюуны маш өндөр түвшинтэй хүн.
9999- Гайхамшигтай ухаантай, гялалзсан авьяастай нэгэн.
99999- Нэн ховор оюун ухаанаараа онцгойрдог ч ихээхэн бүдүүлэг нэгэн гэнээ.
Өдгөөгөөс 2600-2700 жилийн тэртээ ийм гайхамшигтай ажиглалтандаа үндэслэсэн томьёог нээсэн Пифагор гэгч хэн байв аа? Тэрбээр "Хүмүүжлийн тухай", "Төр улсын тухай", "Байгалийн тухай", "Сэтгэлийн тухай" зэрэг хэд хэдэн бүтээл туурвисан, тэгш өнцөгт гурвалжны талуудын харьцааны тухай теоремыг нээсэн /"Пифагорын өмд нь аль ч тал руугаа тэнцүү" ч гэдэг/ агуу эрдэмтэн байсан гэдэг.
Түүнээс гадна тэрбээр нэн бэрхшээл, сонирхолтой зам туулсан, сониуч этгээд хачин нэгэн байсан бололтой дог оо. Тийм л хүний амнаас "Амьдрал гэгч тоглоом наадгайтай төстэй, зарим нь тэмцэлдэн уралдахаар ирдэг бол, зарим нь арилжаа наймаа хийх гэж, харин хамгийн аз жаргалтайчууд нь үзэж харахаар л ирдэг" гэсэн үг унах байх даа.
Товч намтар
Гүн ухаантан, математикч, шашин болон улстөрийн зүтгэлтэн "Самос арлын" хэмээх Пифагор нь м.э.ө VI зуунд Самос арлын Регия хотод мэндэлжээ. Пифагор нь эртний грекийн гүн ухаантан Анаксимандрын шавь агаад өсвөр бага наснаасаа эрдэм мэдлэгийн эрэлд гарч харь газрыг зорьсон гэдэг. Пифагор Египет, Вавилон, Финикид очиж байж. Очихоор зогсох уу Египетэд бүүр 22 жил амьдрахдаа гэгээрсэн тайлгачдын эзотерикийн сургаалууд, одон орон судлал, математик, бусад шинжлэх ухааныг судалсан гэдэг. Үүний тулд египет хэлийг тусгайлан судалсан аж.
Харин Вавилонд тэрбээр Египетийг м.э.ө 525 онд эзэлсэн персийн хаан Камбизийн олзонд баривчлагдан очиж 12 жил амьдарсан байдаг.
Нас сүүдэр 50 хүрсэн хойноо тэрбээр эцэсийн эцэст төрөлх Самос аралдаа эргэн иржээ. Гэвч тиран Поликрат арлыг нь эзлэн авсан байсан тул төрөлх хотоо орхин өмнөд Италийн Кротон хотод очсон байдаг. Чухамхүү энд л тэрбээр өөрийнхөө Пифагорын сургуулийг нээж, алдар сууд хүрсэн гэдэг. Энэ тухай "тэрбээр хаа сайгүй ихээхэн аялан тойрсон хийгээд хувь заяаны эгэл бус байдал, агуу гадаад төрх, гоо сайхан, уран цэцэн үг яриа, ёс зүй бүхнээрээ бүх л хотынхоныг өөртөө татсан байлаа" хэмээн гүн ухаантан шавь нь өгүүлсэн байдаг.
Түүний шавь нарын дунд сурвалжтнууд, эрх баригчид олон байсан агаад тэд Пифагорын сургаалын дагуу хууль ёсыг өөрчлөхийг хүссэн авч энэ нь тэдний байр суурь, үзэл онолыг хүлээн аваагүй иргэд дургүйцэн цуст бослого үймээн гаргаснаар олон хүн үрэгдэн, Пифагор өөрөө зугтаан зайлахад хүрчээ.
Пифагорын сургаал
Тэрбээр сүнс мөнх бөгөөд шинэ амьдралд дахин төрж "зайлбаргүйн тойрог" гэгчийг үйлдэж байдаг тул бие махбодийн адил цэвэрлэгдэх хэрэгтэй. Бие махбодио цэвэрлэх нь амьтны гаралтай хоол хүнснээс татгалзах явдал бол, харин сүнсний хувьд энэ нь сансар хорвоогийн тоо-хөгжмийн бүтэц нэгдлийг танин мэдэх явдал гэж үздэг байжээ.
Эцэст нь Пифагор гэдэг нь нэр биш бөгөөд үнэнийг байнга хэлдэг байснаараа авсан хоч нэр нь гэнэ. Энэ нь "Үг яриагаараа итгэн үнэмшүүлэгч" гэсэн үг юм байна. Тэрбээр бас нударган зодооны олимпийн аварга болж байсан элдэвтэй нэгэн гэдэг.
С.Амар
МОНЦАМЭ