Оффшор данстай улс төрчдийн тухай 1,3 сая материалыг дахин нийтэлжээ. Энэ удаад Европын холбооны комиссар асан Нийлий Кроес Ихбританийн төрийн нарийн бичгийн дарга Амбер Рудд нарын зэрэг улс төрчидтэй холбоотой мэдээллийг Германы Suddeutsche Zeitung хэвлэл олон нийтэд өгсөн байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан энэ удаагийн баримтанд 176,000 компани, сангийн захирлуудын болоод зарим хувьцаа эзэмшигчдийн нэрс багтжээ.
Эдгээрээс Ихбританийн Ерөнхий сайд асан Дэвид Камерүүний аав нь өөрийн Блейрмор хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг татвараас зайслхийх зорилгоор 30 жил байршуулсан нь илэрчээ. Мөн Монгол улсын алтны компанийн захирлуудаас Монгол улсын дараачийн ерөнхий сайд болох магадлалтай С. Батболдын нэр, дээр оффшор хаяг багтсан байна. Багамчууд дэлхийн 32 улстай мэдээлэл солилцох гэрээг байгуулан ажилладаг. Ихбритани, Герман, Франц, АНУ-тай ийм гэрээ байгуулсан боловч 2013 оноос хойш шинээр энэ төрлийн гэрээг байгуулаагүй юм байна.
Гэхдээ Гринйнлэнд, Мальта зэрэг жижигхэн эдийн засагтай улс орнууд мөн ийм үйлчилгээ үзүүлдэг учраас зах зээлээ алдахгүйн тулд мэдээлэл солилцох гэрээ нь тодорхой хязгаартай байдаг байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр 2 талын гэрээ байгуулсан ч гэсэн мөрдөгчид Багамаас хувь хүний болон аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг авахыг шаардах боломжгүй, банкуудын нэр эсвэл оффшор компанийн нэрийг л илрүүлэх боломжтой гэнэ.
Британийн колони байсан Багамд Карибын улс орнуудын банкуудын 223 тэрбум ам доллар төвлөрч байна. Энэ нь Багамын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 26 дахин давсан үзүүлэлт болж байгаа юм. Оффшор үйлчилгээ үзүүлэгчид ирэх долоо хоногт Панам хотноо Латин Америкийн үйлчлүүлэгчдэд өөрсдийн үйлчилгээгээ танилцуулах маркетингийн хурал зохион байгуулах юм гэсэн мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгчээ.