Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 3.5 сая ам.доллараар хог боловсруулах үйлдвэр барьжээ. Тус үйлдвэрийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хоёр сарын хугацаанд барьж, өчигдөр нээлтийг нь хийсэн юм. Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтэн О.Оджаргал "Нийслэлээс өдөрт 800 орчим тонн хог гардаг. Шинэ хог боловсруулах үйлдвэр өдөрт найман тонн хог боловсруулах хүчин чадалтай. Цаашид хүчин чадал нь нэмэгдэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлд гарч байгаа хогийн 80 гаруй хувийг дахин боловсруулна" гэлээ.
Хог боловсруулах явцад хаягдал бага гарах бөгөөд боловсруулсан хогийг түлшний зориулалтаар ашиглах боломжтой юм байна. Үйлдвэрлэсэн түлшээ эхний удаад 26 дугаар хорооны орчимд байрлаж буй сургууль, цэцэрлэгт нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн Нарангийн энгэрийн хогийн цэгт ажилладаг хүмүүсээс 40 иргэнийг сургалтад хамруулж тус үйлдвэрт ажиллуулахаар болжээ.
Д.Сувд
МОНЦАМЭ