Оросын алдарт бөх Борис Будаевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээнд манай улсаас хүчээ бөхчүүдээс гурав нь медалийн тавцанд зогсож нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эздээр тодорлоо.
2011 оны аравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Европ тивийн болон Ази тивийн аварга, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ болон Буриадын гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцсон манай 15 бөхөөс "Алдар" спорт хорооны бөх Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 60 кг-д мөнгөн медаль, 55 кг-д "Олимп" сургуулийн бөх Батболдын Номин, МСБТДуС-ийн бөх Батжаргалын Төгс нар хүрэл медаль хүртжээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ