2016 оны есдүгээр сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын зарим газраар хур тунадас орно.Бусад нутгаар багавтар үүлтэй.
хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. ч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, халхголын сав нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-н 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.