09:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбогдох утас: 91887887
10:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.
10:00 цагт: Өмгөөлөгчдийн хорооны их хурал Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд эхэлнэ. Хурлаар өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар ярилцаж, өмгөөлөгчдийн саналыг сонсоно. Утас: 99965771
10:00 цагт: ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хуралд эхний шатнаас шалгарсан 7 илтгэл хэлэлцэгдэх ба хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өргөнөөр оролцоно уу
10:30 цагт: “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна. МЗХ 2 давхар 209 тоот
11.30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Олны анхаарал татаж, 1 сая ам.долларын дуулиан тариад буй УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ.
12:00 цагт: "Mongol news" Мэдээллийн танхимд Монгол улсын засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгосонтой холбогдуулан "Эйч Ар" Клуб ТББ-аас зохион байгуулж буй үйл ажиллагааны нээлтийн мэдээллийг хүргэх Хэвлэлийн бага хуралтай. 25-р Суваг телевизийн 4 давхарт Mongol News-т Утас:99204895
12:00 цагт: “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд Монгол Улсын ЗГ, ШХА, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас 95954560
12:00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.