Нийслэл хотод маань Орос, Монгол янз бүрийн хүний хөшөөнөөс эхлээд онгоц, танк, нохойн хөшөө хүртэл нэмж сүндэрлэнэ.
Монгол, Орос хүний хөшөө гэдэг нь Сүхбаатар, Ленин, Чойбалсан нараас эхлээд лам хувраг, Их хурлын дарга, гишүүн байсан хэнбугай ч хөшөөгөө босгуулж болдог сайхан цаг. Харин банхарын хөшөө гэдэг нь Баянзүрх дүүрэгт энэ жил сүндэрлэсэн нохойн хөшөөг хэлж байгаа юм.
Нийслэлийн зүүн талаас хот руу орж ирэхэд нэг айхтар том нохойн хөшөө шинээр буй болсон харагдсан. Хөшөө дурсгалыг урлаг, соёлын түүх гэхээсээ илүү тэр улс гүрний түүхийг бодит үнэнээр нь өгүүлдэг юм билээ. Олон зуун жилийн түүхтэй өндөр хөгжилтэй улс орнууд бол улсын төв талбайгаасаа эхлээд эртний хаад төрийн тэргүүнүүдийнхээ хөшөө цогцолборыг бодлогоор байгуулдаг байх юм.
Одоогийн хил хязгаар, дайсан ба манайхныг үл харгалзан Оросын хаан ч Шведэд, Шведийн хаан Норвегт, Мажаарын гүнж Англид хөшөө дурсгал болон хүндэтгэл хүлээдгийг харж явахад Манжийн хааны дурсгал ч байж болно. Гол нь улсын түүхийг өгүүлдэг юм билээ. Монгол Улс ардчиллын үр буянаар “бид Чингэсийн гал голомт” гэж хэлэх эрх чөлөөтэй болсон төдийгүй Төрийн ордныхоо өмнө Чингэсийн хөшөөг баатруудынх нь хамт босгов.
Энэ үнэхээр бахдам. Харин хөшөө болж мөнхрөх хувьгүй нэг л хаан байсаар байна. Энэ бол Монгол Улсын хаан Богд Жавзандамба.
Хатуухан хэлбэл, банхар нохойд хүртэл хөшөө босгосон атлаа, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч улсын хаандаа 100 жилийн ойгоор нь ганц хөшөө босгосонгүй дээ. Эсвэл үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчаа гадаадын хүн төвд хүн гэж гадуурхдаг юм болов уу. Гэтэл Ленин, Жуков гэж эхлээд орос хүн, орос цэргүүдийн хөшөө дурсгал замбараагүй олон.
Эсвэл үндэсний тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг ойшоодоггүй дорд үздэг дургүй юм болов уу. Үгүй юм аа, хүн болгон л тусгаар тогтнолдоо хайртай улаан амиараа хамгаална гэж уухайлах юм. Монголчууд бид чинь буддын шашинтай Богд Жавзандамба хутагт чинь төрийн хаан төдийгүй шашны тэргүүн биз дээ. Сүм, дугана, суварга, лам хуврагийн хөшөө дурсгал жалгаар нэг босов. Буддын шашны шарын талыг дэмждэггүй Рэмбүүчийнүүд өдий төдий ордонтой болов.
Гэтэл нөгөө шашны тэргүүн Богд ламаа мартчих юмаа. Түүхийн ухааны ганц нэгэн доктор л үндэсний эрх чөлөөний хувьсгалд оруулсан Монгол Улсын хаан Жавзандамбын хувь нэмрийн тухай яриад өгөөч, дуугараад өгөөч гэж үглэн, дуулан явна. Тоох хүн алга. 1911 он гарахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо олсны 100 жилийн ой энэ онд болно. Тусгаар тогтнолоо олно гэдэг улс, үндэстний хамгийн том баяр” гэж зарлигдан, 100 жилийн ойн ажлын хэсэг хүртэл байгуулсан юмсан.
Дургүйд хүчгүй гэгчээр нөгөө ажлын хэсэг нь хийсэн юмгүй таг чиг. Монгол Улсын тусгаар тогтнолын их баяр жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-31-ний өдрүүдэд тохиодог гэдгийг ядаж хэвлэл мэдээллээр иргэддээ мэдүүлээд өгөх юмсан. Арванхоёрдугаар сарын 29-31-ний өдрүүдийг манайхан тусгаар тогтнолын өдөр гэж хүндэтгэх манатай зад ёлкдоод өнгөрөөнө дөө. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой эзэн хаандаа үзүүлэх хүндэтгэлийг Цагдаагийн газрын 90 жилийн ой, Сангийн яамны 100 жилийн ой, сумын сургуулийн 60 жилийн ойгоос ч долоон дор үзэж ач холбогдол өгөхгүй байгаа нь юуны учир юм, бүү мэд дээ.
Тусгаар Монгол Улсын их хааны зураг Төрийн ордонд заларч хөшөө дурсгал нь Монгол Улсын хойморт хүндэтгэлтэйгээр орших тэр цаг хэзээ бол. Аливаа улсын хамгийн том, гүн утга төгөлдөр өдөр бол тусгаар тогтнолоо олсон өдөр байдаг. Үндэсний тусгаар тогтнолоо олсон өдөрт зарах мөнгө хөрөнгө байхгүй гэвэл бүүр худлаа. Банхарт хүртэл хөшөө босгоод байгаа биз дээ.

Г.Дашрэнцэн
Эх сурвалж: "Нийслэл таймс"