logo
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2016/09/28

Малчид, Тариаланчид, Хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2016 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 21 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Салхи  баруун  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 10 дугаар сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэлүүд

Дээш