Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёс зүй дүрмийн талаар мэдээлэл өгөх бөгөөд сургалт 2016 оны есдүгээр сарын 29-ны өдөр “Залуучууд” зочид буудлын ард, Эмпати төвийн 3 давхарт байрлах “Монголын Лектор” төвийн сургалтын зааланд 15:00 цагаас эхэлнэ.
Сайтууд сэтгүүлчдээ өргөнөөр хамруулна уу.
Зохион байгуулагч: Монголын Сайтын Холбоо
Хамтран оролцогч байгууллага: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл
Утас: 88084523