logo
Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засварлана

Орон сууц, гэр хорооллын дундах эвдрэл ихтэй замуудыг засварлана

2016/10/04

Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.

Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг  зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм.

Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах,  асфальтобетон хучилтанд гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийгдэж эхлээд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш