Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.
Энэ үүргийн дагуу нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хог тээврийн үйлчилгээний байгууллагууд, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний газрууд, хороод, 878 аж ахуйн нэгж хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд 222 рейсээр 988.76 тонн хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэсэн байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.