logo
Камбожид 5 настай охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

Камбожид 5 настай охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

2011/10/27
Ядуу буурай эдийн засагтай Камбожи улс нь бага насны охидыг бэлгийн мөлжлөгт уруу татдагаараа аль хэдийнэ дэлхийд алдартай болжээ. Нэг удаагийн зугаа цэнгэлийг хөөсөн гадаадын гэх тодотголтой араатнууд ч өөрсдийнхөө охин шиг биеэ үнэлэгчдийг авахаар алс холын Камбож улсыг зорьдог болсон байна. Бэлгийн мөлжлөгийн золиос болсон охидуудын нэг нь Холи юм. Холи бага сургуульд ороогүй, уншиж бичиж сураагүй, учраа мэдэхгүй байхдаа буюу 5-6 настайгаасаа биеэ үнэлэгчдийн байранд амьдарч эхэлжээ.
“Анхны үйлчлүүлэгч надтай секс хиймээр байна гэсэн. Би жоохон байсан болохоор юу хийх гэж байгааг мэдээгүй. Тэр үед надад туслах хүн байгаагүй” гэж ярьжээ. 
Холигоос гадна олон охид бага наснаасаа хүчинд автан биеэ үнэлж эхэлжээ. 2х2 метрийн хэмжээтэй цонхгүй, бяцхан умгар өрөөнд бага насны охид хүчээр бэлгийн харьцаанд ордог байна. Энэ өрөө нь VIP буюу бага насны охидыг авах гэсэн тусгай үйлчлүүлэгчдэд зориулагдсан газар аж.  Бага насны охид хөгшин хүмүүстэй бэлгийн харьцаанд орохоос татгалзвал эзэд нь үхтэл нь зоддог талаар Холи ярьжээ. Хүчээр биеэ үнэлж байгаа охид ихэвчлэн тэдний араас гэх хүнгүй өнчин, хулгайлагдсан, ядуу айлын охид байдаг байна. Холи одоо 18 нас хүрсэн. Дахин хүчээр биеэ үнэлэх байдлаас гарч чадсан. Бага насны хүүхдийн эрхийг хамгаалдаг Агапе Интернэйшнл байгууллагын ажилтан Дон Брюстер тус тосгонд нүүж ирснээр охидыг аварсан байна.
Секс Трафикинг буюу бэлгийн мөлжлөг нь 21-р зууны боолын нийгэм болоод байна. UNICEF-ийн гаргасан судалгаагаар Камбожийн нийт бие үнэлэгчдийн 35 хувь нь буюу 15 мянга нь 16-аас доош насны охид байдаг байна. Тэднийг мөлжиж байгаа хүмүүс нь голдуу хөрш Вьетнамчууд байдаг. Вьетнамчууд мөн Камбож эрчүүдийг зарж борлуулж, хүчээр хүнд хүчир ажил хийлгэдэг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш