logo
Угандад хүчирхийлэл газар авч байна

Угандад хүчирхийлэл газар авч байна

2011/10/27
22 настай Евелин Апоког Африкийн Уганда улсын иргэний дайны үед Лордс Ресистанс Арми буюу Их эзний эсэргүүцлийн армийн дайчид 12-хон настай байхад нь хулгайлжээ. Апоког хоригдож байх хугацаанд Их эзний Армийн дайчид зодож, тамлан хүчирхийлдэг байжээ. Евелин сөргөлдөгч талуудын тулалдааны үед бөмбөгөнд өртөж, нүүр ам нь авах юмгүй болжээ. Армийнхан Евелинээс гадна олон бага насны хүүхдийг хулгайлсан аж. Евелин Апоко одоогоос гурван жилийн өмнө тэднээс зугтаж, дараа нь Америк эмч нар түүнийг олон, нүүрэнд нь мэс засал хийж хүн харахад арай гайгүй болгожээ. Түүний эрүүг шинээр нөхөн сэргээсэн. Уруулыг нь дахин хагалж, зөв болгож байрлуулсан. Гэхдээ удахгүй түүнд дахин хиймэл эрүү суулгаж, шинээр эрүүний яс болон дээд шүднүүдийг суулгах юм байна. Их эзний эсэргүүцлийн армийн дайчид Өмнөд Судан болон Угандагийн хойд хэсгийг хяналтандаа байлгадаг бөгөөд Угандагийн засгийн газрын эсрэг 1987-2007 он хүртэл тэмцэж, зэвсэгт мөргөлддөөн гаргасаар ирэн юм. Их эзний армийн дайчид янз бүрийн шашин соёлын гаралтай хүмүүсээс бүрдсэн бөгөөд тэдний дунд Христийн шашинтнууд ч байдаг байна. Тэд шашны номонд үндэслэсэн улсыг байгуулахын төлөө засгийн газрынхаа эсрэг зэвсэг барин боссон юм. Гэсэн ч сүүлийн үед  Их эзний армийн дайчид хүчирхийлэл, хүний эрх зөрчсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Үүнийг мэдсэн  Обамагийн засаг захиргаа АНУ-ын 100 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг Уганда улс руу илгээж, Их эзний армийн дайчдын эсрэг байлдаж байгаа Төв Африкийн Бүгд Найрамдах улсын засгийн газрын хүчнийг дэмжүүлэхээр болсон. Обамагийн шийдвэр гараад удаагүй байтал, Бүгд Найрамдах намын лидерүүд Обамагийн шийдвэрийг маш буруу, Африкт өөр нэг дайныг эхлүүлэх гэж байна гэж шүүмжилсэн. Ялангуяа нийтлэлч Раш Лимбах Обама лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа христийн шашинтай  Их эзний Армийн дайчдын эсрэг хүчнийг дэмжүүлэхээр Америкийн 100 сургагч илгээж байгаа нь маш буруу. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын дарангуйлагчийг илт дэмжсэн хэрэг боллоо гэж шүүмжлээд байгаа юм. Харин яг газар дээр нь зодуур, нүдүүрийн дунд амьдарч, завж шаналсан , Их эзний Арми хэн болохыг нь яс махаараа мэдэрсэн Евелин Апоко Бүгд найрамдах нам Обамаг буруутгаж байгааг няцаахын тулд өөрийн эрхгүй олны өмнө гарсан  байна. Хэдийгээр гэмтэл бэртлээс болж сайн ярьж чадахгүй байгаа ч Обамагийн шийдвэрийг дэмжиж, Их эзний эсэргүүцлийн армийн дайчидыг устгах нь зөв гэдгээ илрхийлээд байна. 
Shuum.mn      
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш