Хөхнийхөө хэмжээ, хэлбэрт сэтгэл хангалуун бус байдаг эмэгтэйчүүд гоо сайхны мэс засалд орж, хөхөндөө бидний ярьдагаар силикон шахуулж, томруулдаг. Хөх томруулах мэс заслыг голдуу мэс ажилбараар гүйцэтгэдэг. Хэдийгээр гоё сайхан хэлбэртэй хөхтэй болсон ч гэсэн хөхөө томруулж, силикон шахуулсан, суулгуулсан эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар тусах магадлал жирийн эмгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Мөн суулгуулсан силиконоо тухайн эмэгтэйн биеийн онцлогоос хамаараад хэдэн жил болгоод солиулдаг. Хиймэл хөх хийлгэсэн эмэгтэйчүүд төрөхөд хүндрэл учирдаг гээд олон бэрхшээл байдаг. Харин Тайланд улсад мэс ажилбар хийлгүйгээр, ямар нэг химийн хор ашиглалгүйгээр масаж хийх аргаар хөхийг томруулдаг арга байдаг аж. Өөрөөр хэлбэл массаж хийж хөхийг алгадан өөхнүүдийг хөөн булчингуудыг чангаруулж, хэрэгтэй газар нь өөхнүүдийг бөөгнүүлдэг хатагтай Хеммикка На Сонклагийн (Khemmikka Na Songkhla) эмчилгээний арга Тайландад байдаг байна. 2003 онд Тайланд улсын эрүүл мэндийн газраас тус аргыг шинжлэх ухааны үүднээс судлахаар болж, 20-60 насны эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулжээ. Үр дүнд нь тус арга ямар нэг сөрөг тал, гаж нөлөө илрээгүй аж. Зургаан сарын дараа судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн хөх томорсон болохыг тогтоосон байна. Удалгүй Тайландын эрүүл мэндийн газар биед ямар нэг хор уршиггүй болохыг баталж, Хеммиккад үйл ажиллагаа явуулах албан ёсны лиценз олгожээ.
Хатагтай Хеммикка энэ аргаараа өнгөрсөн 14 жилд олон мянган эмэгтэйн хөхийг томруулсан бөгөөд алгадах курс эмчилгээний массажаар 3-6 сард хөхийг 4 инч буюу 10 см-ээр томруулдаг байна. Шинжлэх ухааны үүднээс бол хөхөнд байгаа өөхөн хэсгийг массажны аргаар бөөгнрүүлж, өөх багатай хэсэгт нь аваачдаг байна. Хатагтай Хеммикка одоо 35 настай бөгөөд энэ аргаа эмээгээсээ уламжилж авчээ. 6 курс эмчилгээний зардал ердөө л 380 доллар байдаг аж
Shuum.mn