Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 9. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Жирийн нэг ажлын өдөр байх болно. Өнөөдөр худалдаа наймаа эхлэхэд таатай бөгөөд бичиг цаасныхаа ажлыг сайн нягтлаарай. Өсвөр насныхан өнөөдөр сэтгэлээр унаж магадгүй байна. Шалгалт шүүлэгтээ сайн бэлдэх хэрэгтэй. Зүгээр урсгалаараа ямар нэгэн амжилтанд хүрнэ гэж хэзээ ч байдаггүйг сана. Ахмадууд харин хуучны танилтайгаа хууч хөөрөлдөн өдрийг маш сайхан өнгөрөөнө.
Үхэр (4/20-5/20)
Хувийн амьдралд амжилттай байна гэдэг эргэлзээтэй байна. Чухал шийдвэр гаргах ажил тань амжилттай байж асуудлыг шийдэх чадвар чинь бусдаас гойд байна. Таны төсөөлж байгаагүй зочин гэрт чинь ирснээр та цагийг маш үр дүнтэй өнгөрөөхөөс гадна сэтгэлийн өндөр таашаал авна.
Хамтатгах (5/21-6/21)
Ямар нэгэн ажлыг эхлүүлэх, мэдээлэл хүлээж авах ба түүнийг хувьдаа ашигтайгаар ашиглахад сайн өдөр. Удирдлага болон хамтрагчаасаа сануулга авахгүйн тулд ажил дээрээ алдаа дутагдал бүү гарга, анхаарал болгоомжтой. Хувийн амьдралд гэнэтийн асуудал үүсэхийг одод анхааруулж байна. Өөрийн дутагдлууддаа шүүмжлэлтэй хандаж, хамтрагчдаа хэт өндөр шаардлага бүү тавь.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Энэ өдрийн ухаалаг байдал ямар ч асуудлыг давахад тусална. Өглөөгүүр өөртөө цаг гарга. Ном уншин найз нөхөдтэйгөө ярилцах нь таны сонирхлыг өдөөнө. Бусдын тусламжтайгаар таны хувийн төсөл хэрэгжинэ. Та хүмүүсийг удирдах үүрэг хүлээж магадгүй. Хэрвээ та хөшигний араас ажиллах сонирхолтой байдаг бол ингэж ажилла. Сайн найз, сайхан уур амьсгал энэ өдөр тохионо. Нийгмийн хэлхээ холбооноосоо таашаал авна. Гэхдээ аливааг хэтрүүлэх хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Хайр дурлалын харилцаа өргөжих болно. Хувийн болон ажлын хамтрагч нийтийн санхүүгийн байгууллагаас мөнгө орж ирэх болно. Зээл болон бусад санхүүгийн дэмжлэг авахад тохиромжтой. Өөрийн амьдрал, гэр бүл, үнэт зүйлдээ өөрчлөлт хийж болно. Иймэрхүү өөрчлөлт нь танд илүү эрх чөлөөг олгох болно. Гэвч энэ нь харилцаанд асуудал үүсгэж, зөвлөхийн тусламж хэрэгтэй болж магадгүй.
Охин (8/23-9/22)
Хэн нэгэн хүнд татагдах нь таны хувьд таагүй бөгөөд сэтгэл санааг хоёрдуулах шинжтэй. Баярлаж хөгжилдөх гэсэн хүсэл болон хайр сэтгэл тань зөрчилдөн, гутрал цөхрөлд хүргэж болзошгүй. Тиймээс та хариуцлагатай, бүтээлч байж чадахгүй бололтой. Таныг энэ бүхэнд өдөөн хатгаж буй тэр хүмүүстэй болгоомжтой бай. Ямар нэгэн тааламжгүй зүйлтэй орооцолдохыг хүсэхгүй байгаа ч мөн бусдын зэмлэлийг ч хүртэхийг та хүсэхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ ордныхон дэглэм барихаар хичээх болно. Эрүүл хөнгөн зууш сонгон хүслээ хязгаарлаарай. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрч хүчийг хэрэгцээтэй зүйлд зарцуулна. Хэрвээ та хүмүүсийн анхаарлын төвд байхгүй байгаа бол тэдний анхаарлыг татах гэж бүү зүтгэ. Хайрттайгаа хийсэн хэрүүл маргааны тэмцэлд өөрийгөө ялна гэж зүтгэвэл бас л муу үр дагавар гарна гэдгийг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Энэ ордныхон бусдад үлгэр дуурайл болох болон хувийн зохион байгуулалт сайтай энэ чанараараа бусдаас илүү байдаг. Боловсролын хурал цуглаан болон семинарт оролцох нь зөв. Учир нь энэ бүхэн тун удахгүй ач тусаа өгнө. Хуучин ажлын газрын сайн танилтайгаа дахин учрах байх. Та одоогийн ажлын нөхцөл байдлаа түүнд хариуцуулан ойлгуулж чадна. Нийгмийн үйл ажиллагаанд хэд хэдэн саад учрах боловч тун удахгүй байдал хэвийн болно.
Нум (11/22-12/21)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх, хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Хүнд хүчир ажил хийх эсвэл ядаргаа ясандаа тулах нь сэтгэл санаанд хүнд дарамт авч ирж, уур бухимдлыг төрүүлдэг гэдгийг сана. Хөндлөнгийн хүний зүгээс түрэмгий авир гаргаж болзошгүй. Хатуу ширүүн дуугарах, шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий.
Матар (12/22-1/19)
Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Хэрвээ өчигдөр чимээгүй бас тайван байсан бол өнөөдөр эсрэгээрээ байна. Эмчилгээний болон сэтгэл догдлуулсан ямар нэг зүйл хий. Шинийг сэдсэн санаанууд чиний толгойд маш хурдан орж ирнэ. Энэ ордныхон өөрийнхөө туршлагаар амьдарч байгаа гэрийнхээ гуравны нэг хэсгийг чимэглэж эхлэх хүсэл эрмэлзэл болон сайжруулах шинж илэрнэ. Мөн үнэ цэнэтэй эд хөрөнгө нэмнэ. Нөхцөл байдлыг бусдаас нилээд ухаалгаар боловсруулах хэрэгтэй. Найдвар төрүүлсэн үдэшлэг эсвэл онцгой нийтийн үйл ажиллагаанууд магадгүй ойр ойр эргэлдэнэ. Урам зориг өгсөн хайр дурлалын ахиц энгийн сайн зүйлсийг авч ирнэ. Магадгүй хуучны найз чинь буцаж найзын хүрээнд орно.
Хумх (1/20-2/18)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Бүтэн сарны энерги эргэн тойрны хүмүүсээ мэдрэх, зан аашаа мэдрэх мөн зан аашинд тань нөлөөлсөөр байна эргэн тойрноо ойр, дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та лав тэд нарын хайр, халамжийг мэдрэх болно. Энэ танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. бүтэн сарны үеэр нэг хаалга хаагдаж, харин нөгөө хаалга нээгдэж байдаг. Залхуутай ч төлөвлөгөөндөө байгаа гэр орны ажлаа хийж үүрэг хариуцлагаа ухаар. Танд нийгмийн салбарт орох шаардлага гарна, аль үйл ажиллагаанд оролцохоо сонгох их хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хөгжилтэй цаг ирэх болно.