logo
Өнөөдрөөс эхлэн 4 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэж болно

Өнөөдрөөс эхлэн 4 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэж болно

2016/10/10
Төв замын томоохон уулзваруудад гэрлэн дохионы зохицуулалтаас болж, авто машины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор  Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро , Гэсэр сүмийн уулзвараар улаан гэрэл үл хамааран эргэж болох зохицуулалт хийж, өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм. Мөн авто машины дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад эерэгээр нөлөөлнө гэж тооцжээ 
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш