Америкийн “Dermablend” буюу арьсны өнгийг засварлах гэсэн утгатай гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэгч компани нь арьсны өө дарагч суурь кремнийхээ сурталчилгааг тун өвөрмөцөөр хийжээ. Тэд рекламандаа 26 настай толгой, хүзүү, цээж гарандаа дvvрэн шивээстэйгээрээ алдартай загвар өмсөгч ЗОМБИ ЖААЛ хочит Рико Женест гэдэг залууг сонгосон байна. Рико Женест нь Лэди Гагагийн “Born This Way” гэдэг клипэнд тоглож, анх олны танил болсон байна. “Dermablend” компанийн сурталчилгааны баг тvvний бие болон нvvрийг өө дарагч кремээрээ шивээсийг нь харагдахгүй болтол дараад хэсэг хугацааны дараа кремийг нь арилгасан байна. Рико Женест яг л шивээсгүй цагаан арьстай юм шиг болсон байж. Харин шивээсийг нь арилгасны дараа Рико хуучин Зомби төрхөндөө орсон байна.
Магадгvй энэ сурталчилгаа нь эмзэг мэдрэмтгий хvмvvст, бас гоо сайхнаа эрхэмлэдэг хүмүүст хvнд, шууд утгаараа таалагдахгvй байх. Гэхдээ хүний дотоодод нь юу байгаа бол гэхэээсээ гадаад төрхөөр нь шууд дүгнэдэг болсон өнөөгийн нийгэмд “Dermablend” нь яах аргагүй олон хүмүүст хэрэг болох юм. Зар сурталчилгааны үнэ цэнийг мэддэг болсон, реклам зар сурталчилгааны зах зээлийн төлөө өрсөлддөг Америкийн компаниудын хувьд энэ нь маш өвөрмөц, сэтгэлгээ, өвөрмөц мөнөжмөнт болж олны анхаарлыг татсан байна.
“Dermablend” компани нь сүүлийн 30 гаран жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, хүний арьсны шинжилгээ судалгаа явуулж байгаа юм байна.
Shuum.mn