Төв Америкийн Номхон далайн эргийн дагуух усан санд олон зүйлийн ховордсон загас байдаг. Алхан хоншоорт аварга загаснаас эхлээд бусад том биетэй загаснууд эргийн дагуу дураараа сэлдэг байжээ. Харин сүүлийн үед аварга загаснуудын тоо толгой эрс буурчээ. Учир нь ФИН бюу аварга загасны нурууны сэрвээ нь Хятад, Тайвань, Япон улсуудад тансаг өндөр зэрэглэлийн хоолонд тооцогддог байна. Үүнээс үүдэж загасчид аварга загасны сэрвээг хяргах ажилдаа оржээ. Төв Америкийн Коста Рика улсын Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтны хэлж байгаагаар ФИННИНГ буюу зөвхөн сэрвээг нь авах гэсэн хүмүүс загасыг ихээр агнаж байгаа аж. Коста Рика улсын Зэрлэг амьтан хамгаалах Претома байгууллагын захирал Рандал Араузд 1997 онд загасчид хууль бусаар Коста Рика болон Эквадор улсын эргийн хориотой бүсээс аварга загас их хэмжээгээр барин зөвхөн сэрвээг нь аваад л буцаагаад усанд хаяж байгаа нүд хальтрам дүрс бичлэг байдаг аж. Биеийн тэнцвэрийг хадгалж байдаг сэрвээгээ тасдуулсан загас цааш сэлж чадахгүй цус алдан удалгүй өөр нэг махчин загасны хоол болдог байна. Коста Рикагийн хуулиар сэрвээг нь тасдаад буцааж тавихыг хориглодог. Харин хүнсний зориулалтаар сэрвээтэй нь агнаж, худалдахыг зөвшөөрдөг байна. Сэрвээтэй ч бай сэрвээгүй ч бай агнаж л байгаа юм чинь аварга загас ховордох нь мэдээж. Зарим загасчид аварга загасны араг яс олоод сэрвээгээ наачихдаг аргууд байдаг байна.
Зэрлэг амьтан хамгаалагчид сэрвээтэй ч бай сэрвээгүй ч бай аварга загас барихыг бүрэн хорглуулахыг эрх баригчдасаа шаардаж байна. Саяхан Колумб улсын эргээс 2000 гаруй аварга загас сэрвээгээ тасдуулж нэг дор үхсэн байдалтай олдсон нь асуудлыг бүр ч хурцатгаад байгаа юм.
Shuum.mn
Зэрлэг амьтан хамгаалагчид сэрвээтэй ч бай сэрвээгүй ч бай аварга загас барихыг бүрэн хорглуулахыг эрх баригчдасаа шаардаж байна. Саяхан Колумб улсын эргээс 2000 гаруй аварга загас сэрвээгээ тасдуулж нэг дор үхсэн байдалтай олдсон нь асуудлыг бүр ч хурцатгаад байгаа юм.
Shuum.mn