logo
Ж.Батсайханы хонзон МАН-ыг ялагдуулахыг хүсэмжилсээр байна уу

Ж.Батсайханы хонзон МАН-ыг ялагдуулахыг хүсэмжилсээр байна уу

2016/10/11

УИХ-ын сонгуульд ялсан намаа орон нутгийн сонгуульд ялагдаасай гэж хүсч, эсрэг ажиллаж эхэлсэн МАН-ын гишүүд бий болжээ. Тэдний нэг нь Соёлын гавъяат зүтгэлтэн, МАН-ын гишүүн, ахмад зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуай болж таарсан нь олны анхаарлыг чамгүй татсан юм.

Тэрээр “Орон нутгийн сонгуульд МАН-аас өөр нам бол аль ч нам хамаагүй ялаасай, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос өөр хүн бол хэн нь ч хамаагүй ялаасай” гэж хэвлэлд ярилцлага, өгч нийтлэл бичих болжээ.

Үүнийгээ хэд хэдэн телевизээр ярьж, нийтлэлээ сайтуудад захиалгаар тавиулах болсон нь Г.Жамъян гуайн ард хэн нэгэн ашиг сонирхол бүхий улстөрч байна гэх хардлагыг МАН-ын дотор үүсгэсэн аж.  Улс төрийн хүрээнийхэн дунд цаад эзэн нь хэн бэ гэх жиг жуг яриа, тааврууд өнгөрсөн хугацаанд өрнөж байлаа.

Тэгвэл түүний цаад захиалагч буюу ингэж яриулж байгаа хүний нэр тодорхой болж эхэлжээ. Нэр нүүрээ нууж, буурал сэтгүүлчээр өөрийн намаа муулуулж суугаа эрхэм бол Баянгол дүүргийн МАН-ын дарга асан Ж.Батсайхан гэж шуугих боллоо.

Ийнхүү намынхаа мууг үзэж, улыг шагайж яваа нь үнэн бол цаанаа хувийн ашиг сонирхлын зөрчил, өс хонзонгоос үүдэлтэй гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэрбээр Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргын албанаас огцорсондоо хоролхож, намаа ялагдуулах замаар ч болтугай эрх, албан тушаалаа эргэн олж авах санаархал өвөрлөсөн байж болох талтай. Баянгол дүүргийн намын хорооны дарга байхдаа ах дүүсээрээ намыг дүүргэсэн, олон гишүүдийг хөөж тууж, намын ажилд оролцуулахгүй хагалан бутаргаж явсан гэх энэ залуугийн хорсол шунал намынхаа эсрэг ажиллахад хүргэсэн бололтой. Намын хорооны шийдвэр гаргадаг есөн хүний дөрөв нь түүний ойрын ах дүү байдаг байсан талаар тус хорооны хуучин гишүүд ярьдаг. Гэтэл ийм байдлыг нь таслан зогсоосонд шаралхаж, хуучин эрх мэдлээ үгүйлэхдээ намаа эргэж ноцож, зуудаг нохой шиг авирласан байж мэдэх гэнэ. Нэгэнт намаа өс хонзонтойгоор муулж яваа бол түүнд нам нь ямар хариуцлага тооцох бол. Увайгүй үйлдлийг нь таслан зогсоох уу, эсвэл загас шиг дуугүй өнгөрөөх үү гэдэг нь анхаарал татаж байна. Энэ мэт улс төрийн шуналаасаа болж, өөрийг нь гаргаж ирсэн намаа хүртэл ичгүүр сонжуургүй муулах, дайрах үзэгдэл сүүлийн үед олон хүнээс цухалзах боллоо. АН ийм үзэгдлээ дарж, хариуцлага тооцож чадаагүйн улмаас нэр хүндээ олны дунд барсан. Тэгвэл МАН-ын хувьд хэрхэх нь сонирхол татаж байгаа юм.  

С.Алдар
Breakingnews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш