logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2016/10/12

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 11. Буд гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
: Хурьцахуй
Суудал: 
  Огторгуй

Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай байх өдөр. Ажилдаа татагдсан хүмүүс өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж цаашлаад хамт ажилдаг хүмүүсдээ оюун ухаанаараа гайхагдана. Бүсгүйчүүд шинэ ашигтай мөнгөний эх үүсвэр олоход амжилттай байна. Эсвэл шинэ үйл ажиллагаа руу орох болно. Сэтгэл зовоосон эсвэл нэг хэвийн амьдралаас залхсан энэ ордны эрчүүд шинэ танил шинэлэг зүйл руу тэмүүлэн, хайх ба энэ нь ирээдүйд олон асуудлыг ар араасаа дагуулах болно. Өнөөдрийн даалгавар бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай.


Үхэр (4/20-5/20)

Дотоод эрч хүчний илүүдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Харин нэр хүнд олох эрмэлзэл ба өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотны хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Хувийн харилцаандаа хуучны шалгарсан аргаа баримтал. Дуугаа өндөрсгөхөөс зайлсхий. Амжилт таны талд байна. Эртний мөрөөдлөө биелүүлэхэд саад болох гэнэтийн мэдээ ирж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Хэрвээ өнөөдөр ажил дээр танд албан томилолтоор явахыг санал болговол түүнээс шууд татгалз, учир нь та осол аваарт орох, эсвэл мөнгө санхүүгийн алдагдлыг хүлээх магадлалтай байна. Биеийн тамирын дасгал хий. Согтууруулах ундаанаас зайлсхий.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр илүү боловсрол олох, сургууль хайх, философи, шашны үйлдэлд сайн. Бархасвадь гарагт бусад хүмүүс таны замд саад хийсэн ч хүчин чармайлтад тань улам л аз нэмнэ. Илүү цаг хүчин чармайлт зарцуулснаар таны хувийн харилцаа сайжирна. Нэг хаалганы цаана нөгөө хаалга онгойдог гэдгийг санаарай.


Арслан (7/23-8/22)   

Сайн амар. Хайртай хүмүүстэйгээ хамт гадаа наранд цагаа өнгөрүүлбэл эрүүл мэнд чинь сайжрах болно. Цэвэр агаарт гарч дасгал хий. Гэрээ цэвэрлэх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ хамт хий. Үдэшлэгт явж буй эцэг эхчүүд эртхэн ирж хүүхдээ асар. Тэгвэл хожим харамсахгүй. Ажилд орох, эсвэл аяллаар явах гэж байгаа бол биелүүлж чадна.


Охин (8/23-9/22)

Ихэнх хүмүүс үдшийг сэтгэл хангалуун өнгөрөөнө. Та бүтээлч санаа, байгалиас заяасан авъяас чадвараа чөлөөтэй илэрхийлж гарга. Ингэснээр та хичнээн их зүйл хийж чадахаа хараад гайхна. Гэхдээ таны үзэл санаа хичнээн шинэлэг, бүтээлч байсан ч та ажил дээрээ хэн нэгэнд бууж өгөх хэрэг гарч магадгүй. Эрүүл мэнд хямарч байж болзошгүй, тиймээс ямар нэгэн шинж тэмдэг гарвал анхааралдаа авч, дор нь арга хэмжээ ав. Аливаад тогтвортой бай. Ажил болон гэр бүлийн амьдралдаа зарцуулах хүч хөдөлмөрөө хуваарил.


Жинлүүр (9/23-10/22)   

Таны бүтээлч бусдаас ялгарна. Энэ ордныхон ямар ч онцгой, сэтгэл хөдөлгөм байдалд шилжиж орохдоо үнэхээр авьяастай хүмүүс. Хэрвээ та таамаглагдаагүй тооцоо ирсэн тооцооны тухай санаа зовж байгаа бол орлого зарлагаа нарийвчлан хянаад тухайн зүйл зөв данснаас ирсэн байна уу? гэдгийг нарийн шалгаарай. Тамирчин хүмүүс өнөөдөр амжилттай байх боловч өвдөг болон нуруугаа гэмтээхээс болгоомжил. Өнөө оройны чухал тэмдэглэлт баярт хөгжилтэй байгаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл хангалуун байж чадна. Өөртөө цаг зав гарга, хувийн асуудалдаа их хүчээ зориул. Та аливааг сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр бодитойгоор ярих чадвартай байна. Гэвч санхүүтэй холбоотой аливаа яриа, хэлэлцээ хийхээс зайлсхий. Хэрвээ зайлшгүй шаардлагатай бол өдрийн 2 дахь хагас хүртэл хүлээх хэрэгтэй. Олон нийттэй холбоотой үйл явдал амжилттай байна. Хэрвээ та ямар нэгэн зүйлд өрсөлдөж байгаа бол шагнал авч чадна. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учран, сэтгэл тань хөдлөх бололтой. Харин хосуудын харьцаа улам гүнзгийрэх байх.


Нум (11/22-12/21)

Амар амгалан өдөр. Өнөөдөр гэр болон өмч хөрөнгөтэй тань холбоотой асуудлууд гарах болно. Гэрийн ажил тань таныг дуудах хэдий ч та зорилгоо биелүүлж амжилтанд хүрэх хэрэгтэй. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт тань таныг хэцүү байдалд хүргэх болно. Хувийн байдлаасаа илүү бизнесээ сонгосон тань хайртай хүнийг тань аз жаргалтай болгохгүй. Заримдаа ажлын тань үүрэг хариуцлага эсвэл бусдын үүрэг хариуцлага тань дээр ирдэг. Онцгой хүнд цаг гаргаж чадвал, бүх зүйл тань эцэстээ бүтэх болно. Сэтгэл хөдөлгөсөн санхүүгийн мэдээ сонсоно гэдэгтээ итгэлтэй байж болно.


Матар (12/22-1/19)

Аливаад хэтрүүлэгтэй хандахаас сэргийлэх өдөр. Өөртөө юу хамгийн чухал гэдгийг сануулж, ямар нэг осолтой санал ирвэл шуудхан үгүй гэж хэл. Ямар нэг асуудал тэр дундаа ажлын байран дээрх архидалт зэрэг асуудлаас хол байхыг хичээ. Бизнес болон хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Өөрийн бодол санаагаа цэгцэл. Ойрын өдрүүдэд таны нэр хүнд ихээхэн өсөх бөгөөд бүх хүмүүсийн харц тань дээр тусч буйг мэдрэх болно.


Хумх (1/20-2/18)

Тогтвортой өдөр. Үнэхээр тогтвортой байх хэдий ч нухацтай царайлах нөхцөл байдал үүсч ч мэдэх юм. Хэрвээ та хараахан дуусаагүй бол одоо танд аз жаргал тав тухыг мэдрүүлдэг амьдрал өөд урагшилж өөрийн хувь заяагаа удирдах цаг болсон. Багаар ажилласнаар ажил тань амжилттай болох ба та удирдаагүй байсан ч үүнд тусалсан гэдэг нь чухал. Юуны түрүүнд та шинэ арга барил, дүрэм зааврыг сурах хэрэгтэй. ханын шүүгээ, шургуулгуудаа, зоорь болон хөргөгч, дээвэр, хашаа хороогоо гэсэн эдгээр газраа цэвэрлэ. Нэг их удаан ашиглахаа болсон эд зүйлсээ эмхэлж янзал. Таны амьдрал чухал хэрэгтэй гэсэн хүмүүс урт наслах болно.


Загас (2/19-3/20)

Үр бүтээлтэй өдөр. Та өмч хөрөнгө, санхүү тооцоо болон бусад хүмүүсийн төлөх өрийн асуудал зэргийг амжилттай шийдэж чадна. Та гэртээ байхдаа ажлаа эхэлбэл үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно. Өнөөдөр сэтгэл санааны хувьд эмзэг, мэдрэмтгий байх талтай. Та удаан хүлээж байсан зарим зүйлээ олж авах байх. Энэ нь зээл авах, өмч хөрөнгө хуваах зэрэгтэй холбоотой байж болох юм. Та өөрт чухал нэгэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөж, романтик харьцааг үүсгэх бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш