logo
Эрдэмтэд модноос түлш гарган авч байна

Эрдэмтэд модноос түлш гарган авч байна

2011/10/27
Хүмүүсийг дулаан байлгаж, хоол ундаа болгож идэхэд ямар нэг түлш хэрэгтэй байдаг. Үүнийг холливүүдийн алдарт жүжигчин Том Ханксийн тоглосон “Арал дээр ганцаараа” гэдэг кино уран сайхны аргаар харуулсан. Америкийн Мэйн Мужийн Их Сургуулийн эрдэмтэд үхэж, ялзарсан модноос түлш гарган авах туршилт явуулсан байна. Тэд ялзарсан модыг өндөр темперературт нэрж,  биомассыг ялгаж аван, түүнийгээ шүүн түлш гарган авсан байна. Яг л хонь, үхрийн бууцны ялзмагаас биохий гарган авахтай адил процесс юм байна. Нүүрснээс түлш гарган авч болдог. Нүүрс өөрөө газрын доор хэдэн сая жил хадгалагдсан органик бодис буюу чулуужсан мод юм. Модноос гарган авсан шатахууны октан буюу шаталтын зэрэг нь 82 хувьтай байсан байна. Октан 92, 95 зэрэгтэй шатахуун гаргаж авахад илүү судалгааны ажил, хөрөнгө мөнгө хэрэгтэй ч А-80 бензинийг хаягдал, ялзарсан модноос гарган авна гэдэг нь том дэвшил юм. Америкийн Мэйн Мужийн Их Сургуулийн эрдэмтэн Клей Вийлерийн ярьж байгаагаар модноос гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хаягдал, банан, төмсний хальс зэрэг хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл,  хаягдал, модон бүтээгдэхүүн, ер нь л органик хаягдал болгоноос шатахуун гаргаж авах бололцоотой юм байна. Хамгийн гол нь нарийн сайн судалгаа шинжилгээний ажил, өндөр хүчин чадалтай, био лабораториуд хэрэгтэй байдаг аж. Хөгжиж байгаа орнууд байгаа нүүрснээсээ шатахуун гаргаж авах байтугай, байгаа газрын тосоо ч боловсруулж түлш гаргаж авч чадахгүй байхад, хөгжингүй орнууд органик хог хаягдлаас шатахуун гаргаж аваад эхэлсэн байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш