logo
Оюутнууд төрийн ордонд чуулна

Оюутнууд төрийн ордонд чуулна

2016/10/21
Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд дэлхийн нийтээр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Тэгвэл удахгүй болох тус өдрийг тохиолдуулан Герман Монголын хамтарсан Отгонбаяр сангаас анх удаа оюутан залуус та бүхэндээ зориулж Төрийн ордонд нэгэн өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  Энэ өдөр нийт оюутан залуусын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хоорондоо санал бодлоо солилцоохоос гадна тэдний суралцах бололцоо, гадаадын улс орнуудад хэрхэн тэтгэлэгт хамрагдах гээд олон ач холбогдолтой сэдвээр оюутан залуустайгаа ярилцах юм.

Тиймээс  энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж буй Отгонбаяр сангийн хамт олон нь Монгол дахь бүх Их дээд сургуулиуд болон хамтран ажиллах албан байгууллага, хувь хүмүүсийг тус арга хэмжээнд хамтран оролцохыг урьж байна. Энэ мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99819788дугаарт холбогдоно уу.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш