Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 8. Ангараг гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Найдах өдөр. Төрөлхийн бүтээлч байдлаараа олныг гайхшруулна. Мөн өөрийн ур чадвар болон туршлага дээр үндэслэн шинэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломж олдоно. Ажлын орчин тойрондоо анхаарал тавьж тохижуулах нь хамтран ажиллагсдад тань дэм өгч ажиллах таатай орчинг бүрдүүлэх болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Асуудалтай өдөр. Хайрлаж халамжилдаг хүн тань сэтгэл санаагаар унасан байгаа учир тэвчээртэй байхыг хичээ. Амгалан тогтвортой төрх тань түүнийг тайвшруулна. Ямар нэгэн юм хэлэх хэрэггүй. Хамт байхад л болно. Сэтгэл санааны хувьд танд хэцүү байвал гадагш гарч явган алхал. Түүнчлэн зардлаа хэтрүүлж магадгүй бөгөөд төсвөөс хэтэрвэл зовлон дээр зовлон л болно. Өгч чадах болоод хэрэггүй зүйлсийн хоорондох ялгааг дэнсэлж үз. Мөнгөө зарцуулахаасаа өмнө харьцуулан үзэж, ашигтай наймаа хий.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Жаргалтай өдөр. Хүүхдийн ертөнц, балчир хүүхдийн чөлөөт цагийн эрэл хайгуул, үнэт цуглуулга зэрэгт таны ихэнхи цаг үрэгдэх болно. Энэ бол дотор ч бай гадаа ч бай явагдах үйл ажиллагаа, онцгой хоол эсвэл бүтэн биеийн массаж ч юм уу өөрийн сонирхдог, ямар нэгэн таатай эрэл хайгуулаа хийхээр оролдох цаг. Романтик холбоонд байгаа хүмүүсийн хувьд өнөөдөр сэтгэл ханамжийн баталгаатай. Ганц бие хүмүүс өмнөө байгаа боломжиндоо таатай хандах болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүч сорьсон өдөр. Энэ өдөр сэтгэл санаа тогтворгүй болно. Нууцлаг дайсан чинь ажил дээр тань таныг муу хэлж байж магадгүй. Өөрийн бүрэн бүтэн байдлаа хадгал, тэгвэл ажил хэрэг өөрөө бүтнэ. Түүний эсрэг тэмцэх шаардлагагүй. Хэрэв ямар нэг зүйл саад болоод байвал дотны хүнтэйгээ ярилц, санаа бүү зов. Гэхдээ айдас түгшүүртэй байж болно, хүн л юм чинь. Өөрийн дотны хүнтэйгээ ярилцаж байхдаа анхааралтай сонс. Бас өөрийн хэлж буй үг, гадаад төрхөө сайн ажигла.
АРСЛАН (7/23-8/22)
Урам зоригтой өдөр. Тэмдэглэлт үйл явдал тохиох бололтой. Их завгүй байх нь. Байгальтай харьцан, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь эрч хүчээ бага зарцуулахыг хүсэгчдэд таатай. Энэ өдөр таны найз нөхөдтэй холбоотой асуудлуудыг хөндөнө. Тиймээс та бусадтай харьцахдаа идэвхтэй байж, шинэ найзуудтай болно. Ганц бие хүмүүс хэдийний мэддэг хүнтэйгээ хайрын холбоо үүсгэж болзошгүй.
ОХИН (8/23-9/22)
Аливааг зөвлөлдөхөд тааламжтай. Өөрт тань саад болж байсан нөхцөл байдлыг залруулахыг хичээ. Таныг удирдаж байсан дотоод хүсэл, бодлоо зохицуул. Од гарагийн нөлөө ажил, мэргэжлийн амжилтыг амлаж байна. Энэ нь хувь хүний нөөц баялаг чадварыг үлэмжээр нэмэгдүүлнэ. Та зорилгоо хэдий чинээ зөв тодорхойлж чадна, төдий чинээ биелүүлж чадна. Олон цагийг утас болон интернэтэд зарцуулах бололтой. Тиймээс та цаг заваа зөв зохицуулах нь бүх ажлаа амжуулахын үндэс болно. Энэ бүхний дараа та өөрийгөө хамгийн бүтээлч хүн гэдгээ мэднэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хэдий дотоод асуудал байгаа ч гэсэн өнөөдөр бол таны гэрэлтэх өдөр. Ажил амралтаа хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Учир нь өнөөдөр таны хүссэн болгон биеллээ олно. Гэр болон үнэ цэнэтэй зүйлээ сайн харж хандаарай. Эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга. Хэрвээ гадагшаа гарахаар бол хөршөөсөө гэрээ харж байхыг гуйгаарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Идэвхтэй өдөр. Өв хөрөнгө авах эсвэл салах өргөдөл, гэрээ хэлэлцээртэй холбоотой тамга дарах, гарын үсэг зурах зэрэг бичиг цаастай холбоотой асуудлууд хурдан явагдах болно. Санхүүгийн мэдээнүүд гэр бүлийн ажил хэргийг тань дээшлүүлэхэд тусална. Санхүүгийн шалгалт хийдэг газар алдаа бүрийг тань илрүүлж, хэрэгтэй судалгаа шинжилгээг тань хийж өгнө.
НУМ (11/22-12/21)
Таны хичээл зүтгэл хариулт аваагүй дуудлага, хойшлогдож эсвэл бүр цуцлагдсан хуралтай адил өчүүхэн зүйл болохыг ойлгоно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа эргэн хандуулах нь хамгийн сайн арга байх болно. Эрүүл мэнддээ анхаар. Эмчилгээнд бага зэрэг хөрөнгө зарж магадгүй юм. та төсвөөсөө хэтэрч болохгүй. Дараа нь харамсаж мэдэх тул үрэлгэн талаа засахыг сануулж байна. Хэрэгтэй үед тань ирсэн тусламжийг хүлээж авахдаа хэтэрхий бардам зан гаргах хэрэггүй.
МАТАР (12/22-1/19)
Таны чухал харилцаа холбоо бүгд хаагдаж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Үр бүтээлч, уран сэтгэмж тэсвэр хатуужлаа ашиглан олон хүндрэлтэй асуудлаасаа салах боломж танд байна. Бүү зөрүүдэл, ямар нэгэн зүйл бүтэхгүй бол сэтгэлийн тэнхээ гарган түүнийг даван туулах гарцыг хайж олох хэрэгтэй бөгөөд таны гаргасан ямарч шийдвэр буруу байхгүй гэдгийг одод онцолж байна. Хэрэв та хүнээс мөнгө зээлэх гэж байгаа бол түр азнаарай. Учир нь тэрхүү мөнгө танд хэрэг болохгүй байж магадгүй байна.
ХУМХ (1/20-2/18)
Зөн билэгтэй өдөр. Таны далдыг харах чадвар өнөөдөр маш өндөр байна. хэрвээ та өөрийгөө ямар нэг зүйлд авьяастай гэж бодож байгаа бол яг одоо түүнийгээ илрүүл. Сургалтын төвийн талаар судал. Магадгүй та өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллахыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе. Гэхдээ таны одоогийн ажил чинь цалин сайтай бол мөнгө сайн хуримтлуулж байгаад нас ахих үедээ өөрийн хүссэн зүйлээ ч хийж болно шүү дээ. Ямар ч байсан санхүүгийн хувьд аюулгүй байх хэрэгтэй. Ажил хайж буй хүмүүс агаарын тээврийн салбарт ажилд орох магадлалтай бөгөөд өөрийн аялах дуртай сонирхол тань энэ салбартай сайн зохицно.
ЗАГАС (2/19-3/20)
Ид шидийн гэмээр өдөр. Үйл явдал дандаа сайнаар эргэж байгаа нь таны залбирсны хүч мэт санагдаж болох юм. Хөрөнгө өвлөж авсан асуудал таны санхүүгийн байдлыг бүрэн шийдвэрлэж өгч, хүсч мөрөөдөж явсан зүйлээ биелтэл ихээхэн нэмэр болно. Гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш болно. Өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асраад халамжлаад байх хүн олж сая нэг санаа амарна. Харин та барьцааныхаа нөхөн төлбөрийг хайж байгаа бол өөр байгууллагуудад хандаад үзээрэй. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс нь гуйж ч болно. Танд шууд зээлүүлж ч мэднэ.