Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 9-14 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 09-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-12-нд зарим газраар цас орно. Салхи 9, 12-нд зарим газраар, 10,11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.