Сүүлийн зургаан жилд хүн худалдаалсан 200-гаад хэрэг бүртгэгджээ. Үүний дараа Хүн худалдаалахтай тэмцэх тухай, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулгыг хийсэн юм.
Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсноос хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт орсон цагаас шинэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэний нэг нь хүний наймаа буюу хүн худалдаалах явдал юм.
Монголын нийгэм дэх ажилгүйдэл, ядуурлын түр зуурын бэрхшээл, иргэдийн зүгээс дотоод, гадаадад зорчих боломж бололцоо нэмэгдсэн, зарим иргэдийн амар хялбар аргаар хөрөнгө мөнгөтэй болох гэсэн сэтгэлгээ нь энэ төрлийн гэмт хэрэг гарах хөрс суурь болж байгаагаас сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болжээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх боломж хязгаарлагдмал учир нийгмийн болон эрх зүйн орчныг бий болгох шаардлага бий болсон байна.
Уг хуулийн төсөлд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, тэдэнд нийгмийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх, гэрч болон уг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах, урамшуулах талаар нарийвчлан тусгажээ.
Тухайлбал, цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллага, хамгаалах байр нь хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх зорилгоор хамгаалах байранд хамгаалалт, үйлчилгээнд хамруулах, хохирогч, түүний эцэг, эхийн нэр, оршин суугаа газрын хаяг, хувийн байдалтай холбоотой мэдээллийг нууцлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогчийн нүүр царай, дуу хоолойг бусдад танигдахуйц байдлаар түгээхийг хориглохоор заах байдлаар нарийвчлан заажээ.
Хууль зүйн байнгын хороо уг төслүүдийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Сүүлийн зургаан жилийн судалгаагаар хүн худалдаалах 200-гаад гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Г.Халиун