Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 11. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зоригжих өдөр. Та хувийн сахилга батаа чангалж төвлөрч чадвал үр бүтээлтэй байх бөгөөд энэ нь зорилгодоо хүрэхэд тань туслана. Хэрэв таньд бусдын тусламж хэрэгтэй болвол ичих хэрэггүй. Од эрхэсийн нөлөөллөөр ирэх өдрүүдэд хэт их сэтгэл хөдлөл мэдрэгдэх бөгөөд бусдын яриаг шууд өөр дээрээ тусгаж авах магадлалтай. Хэн нэгэн онцгой хүнтэйгээ ярилцаж нууцаа хуваалцаж хүсэл мөрөөдлөө хэлэх нь таны харилцааг илүү дотно болгоно.
ҮХЭР (4/20-5/20)
Найдвартай өдөр. Өглөөгүүр түр амсхийж, ойр зуурын ажлаа дуусган, аливаа гэрээ, бизнесийн хэлэлцээгээ эцэслэ. Энэ өдөр шинэ төлөвлөгөө, төслийн санаачилга гарган, бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд тохиромжтой. Одоо хэдий сайн бэлдэн, төдий хэрээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Хэрвээ чадвал өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Үгүй юмаа гэхэд ядаж цэвэрлэгээ хий. Дараа нь хувцасны шүүгээгээ өөрчлөн, шинэ загварын хувцас нэм. Танд яг л баян болсон юм шиг санагдана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ашигтай өдөр. Гэр бүлийн сонин хачин, урилга, өвлүүлсэн өмч хөрөнгийн тухай бичиг ба ажлын урилга зэрэг нь таныг өдрийн хуваарь гаргахад ямар ч боломжгүй болгох болно. Та бол эрэлт хэрэгцээтэй хүн байх учраас боломж олдвол таны хувьд нэг их чухал биш албаны ажилд төлөөлөгч томилох эсвэл хасах нь дээр. Хүсэл, мөрөөдөл бадарч, олон авьяастай хүмүүсд зорилгууд ба туйлын хүслээ биелүүлэхэд тус болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ухаалаг байх өдөр. Өнөөдөр та маш их ярих болно. Зөв үг олж хэлэх амархан байх тул ах дүү, хөрш, чухал хүнтэйгээ хэлэлцээрт хүрэх ба тэдэнд ч мөн энэ таалагдана. Бизнес болон хуулийн үйл ажиллагаанууд маш сайн явагдана. Өөрийн ядаргаатай санхүүгийн асуудалтай орооцолдсоор байвал гарз хохирол учрахаас өмнө ялгаж, цэгцэлж чадна. Хэрвээ танд оюун бодлоо тайвшруулах хэрэг байгаа бол спортын эсвэл биеийн хүч шаардсан үйл ажиллагаа хийхэд л болоо. Гэрээсээ гадуур хоол иднэ гэдэг энэ өдрийн хамгийн төгс шийдвэр байна.
АРСЛАН (7/23-8/22)
Хэцүү өдөр. Адармаатай өдөр ирж байна. Өөрийн алдаагаа ойлгон хүлээж авах нь мэргэн ухаан гэдэг үгийг сана. Та мөнгө санхүүгээ цэгцэл. Та хэрвээ мөнгө санхүүгийн асуудлаа бусад хүний оролцоотойгоор хийж гүйцэтгэдэг бол таны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдгийг нягталж шалга. Ганц бие хүмүүс хайр дурлалын захиа хүлээн авах ба таны ганцаардмал амьдрал тун удахгүй дуусах төлөвтэй. Бүтээлч сэтгэлгээ сэргэн хэд хэдэн гайхалтай санааг олж чадна.
ОХИН (8/23-9/22)
Хэрвээ та бүх хөрөнгөө хэн нэгэн хүнд даатгах гэж байгаа бол хожмын өдөр байдал өөрчлөгдөж магадгүйг харгалзан үзээд гэрээ хийх нь зөв. Та эргэлзэж байгаа бүхий л асуудлаараа бусдаас зөвлөгөө аваарай. Эрүүл мэнддээ анхаарах цаг ирсэн байна. Та цаг алдалгүй эмнэлэгт очин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийнхөөрөө гэртээ засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай болвол гадагш түр гаран салхинд алхаарай. Шинэ байр худалдан авах, зарах, байр түрээслэх, гэрээ байгуулах эсвэл өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн зүйл худалдан авах байдлын дохиог од эрхэс танд энэ өдөр өгч байна. Танаас бүтээлч эрч хүч урссаар байх бөгөөд чухал ажил төрөл, хайр дурлалын асуудлаа дуусгахад хүртэл туслана.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Тайван бус өдөр. Энэ өдөр таны анхаарлыг татах гэж хүмүүс хашгиралдаж энд тэндээс тань татаж угзрах гэж байгаа юм шиг мэдрэх болно. Хэтэрхий их эрч хүч заримдаа асуудал болдог. Спорт эсвэл биеийн хүчний үйл ажиллагаатай холбогдсон оюун санаагаа тайвшруулж, авсан дарамт бүрээ үр дүнтэйгээр та гаргаж чадна. Мэргэжил нэгт, клубын гишүүд, найз нартайгаа хамт байвал сэтгэл тань тайвшрах бөгөөд үзэл бодол нэгтэй хүмүүстэй холилдоход их тухтай байна. Дараагийн хоёр гурван өдөр нэг зүйл гарч ирэх бөгөөд энэ бол өөрчлөлт. Төсөөлж ч байгаагүй, гайхшруулж мэдэх том зүйл. Өсөлт, тулааныг хайж байгаа хумхуудад сонирхолтой ажлын боломж бололцоо гарч ирнэ.
НУМ (11/22-12/21)
Урам зоригтой өдөр. Гадны хүчин зүйл таныг уран бүтээлийн ажил эхлэх урам өгөх болно. Энэ нь бусад хүмүүсийг хүртэл хамарсан томоохон зүйл болно. Мөн та хамгийн чухал хэсгийг төлөөлөх ба урлагийн тоглолт мөн хөгжмийн зохиолыг бүрэн хариуцаж ажиллах гэсэн өөрийнхөө хамгийн их хүсдэг зүйлд хүрэх болно. Хөршүүдийн тань нэг эсвэл ах дүү нарын тань хувийн бодол таныг урьд өмнөхөөсөө ч илүү таагүй байдалд оруулах боловч та тэр бүгдийг нь мартаж уучлахад бэлэн бай. Үгүй бол ажлын өдрүүдийн туршид дургүйцэл, гомдлоос болж өвдөх болно.
МАТАР (12/22-1/19)
Ажил хэрэгч хүмүүсийн хувьд маш олон үл ойлголцол, хууль зүйн алдаанууд дээд цэгтээ хүрч хувь заяаны тавьсан санхүүгийн хавханд орж, сэтгэлийн таагүй байдал нүүрлэж болзошгүй байна. Амьдралынхаа зарим нэг хэсгийг орвонгоор нь эргүүлж, хэрэггүй хэлхээ холбоогоо таслах цаг болсныг сануулж байна. Хэзээ нэгэн цагт эхлээд орхисон ажлаа дуусга эсвэл түүнийг бүүр мартах хэрэгтэй. Та нийгмийн болон оюун санааны шинэ шатанд гарах ёстой.
ХУМХ (1/20-2/18)
Аз жаргалтай өдөр. Авьяас чадвараа хөгжүүлэхэд одоо цаг хугацаа гаргах нь зохистой. Сургалтанд хамрагдах нь даргадаа үнэлэгдэх чиний үнэ цэнэ нэмэгдэх болно. Үүнийг хийснээрээ чамд мөнгө болон цаг хугацааг хожих үр ашигтай. Энэ ордны ажил хайгчид нь шинийг сэргээх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Өөртөө тохирох боломжийн ажил олсон хүмүүсийн тоо өсөх болно. Анхныхаа сорилтоос эерэг, мэдээ хүлээх бололтой. Инээмсэглэж буй хадагтай аз тань руу ойртож байна. Үүнийг бүү түлхээрэй. Хэт өөдрөг байдал эсвэл бодит бус хандлага нь чамд эрсдэлийг авчрах болно. Магадгүй мөнгө таны анхааралгүй байдлаас болж алдагдана. Иймээс хянамгай бай.
ЗАГАС (2/19-3/20)
Сорилттой өдөр. Элдэв ташаарал, алдаа гаргахгүйг хичээх юм бол та зорилгоо биелүүлнэ. Санхүүгийн хязгаарлалт та нарын заримд мэдрэгдэх болно. Ялангуяа хоолны хэнээтэй эсвэл эрүүл бус зуршилд хэт автаж байсан хүмүүсийн хувьд илүү мэдрэгдэнэ. Дотны харилцаанд эрх мэдэл, хяналттай холбоотой асуудал гарч болох юм гэхдээ энэ бол ухаангүй зан гаргаж байх цаг биш. Хэрэв гэр орондоо эв найрамдалтай байх нь чухал бол хардалт, тэсэхийн аргагүй зангаа барьж байх нь зүйтэй. Урьдчилан бэлтгэсэн үдэшлэгийн төлөвлөгөө бүтэхгүй болж болзошгүй тул аян хатан байх хэрэгтэй.