logo
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2016/11/10

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Дархадын хотгороор 13-18 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын саваар 8-13 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна .


2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11,13 нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай,  Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө  5-10 хэм  хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш