Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 12. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Шахалт дарамттай өдөр. Ажил болон мэргэжлийн хариуцлага таны цагийг барна. Жижиг сажиг зүйлээр бүү оролд. Ажлаа төлөвлөгөөний дагуу хий. Та бусад хүмүүсийн ажлыг амжуулахаар хичээх тул энэ бүхнийг зогсоон өөртөө цаг гарга. Таныг амарч байх хугацаанд ч ажил тань бүтэмжтэй байна. Төлөвлөгөө тань сүүлийн хоромд өөрчлөгдөж магадгүй. Тиймээс та нөөц төлөвлөгөөтэй бай. Эрх мэдэлтнүүд, эмэгтэйчүүд, ялангуяа энэ өдөр тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Гэрлэсэн хүмүүс хайртдаа өөрийг нь хэрхэн хүндэтгэдгээ ойлгуулж, дуртай зүйлд нь цаг гарга.
ҮХЭР (4/20-5/20)
Мэдрэмтгий өдөр. Найз нөхөд, гэр бүлийн тухай бодол үдээс өмнө таны бодлыг эзэмдэнэ. Хэн нэгэнд санаа зовж байгаа бол тэдэн лүү утастаж санаа тавьж буйгаа харуул. Хангалттай сайн амарч ав. Хотоос гарч зугаалан байгаль орчинтойгоо танилц. Хүүхдээ амьтны хүрээлэн, хөгжөөнт тоглоомын хүрээлэнгийн алин руу хүүхдээ авч явсан сэтгэл санаа сэргэж, цагийг сайхан өнгөрөөнө. Хосууд хаа нэг тийшээ зугаалганд явах, үдшийн гэгээнд усан онгоцоор аялахаар явж магадгүй. Сүсэг бишрэл болон сэтгэл хоногшсон дурсамжтайгаа чухал мөчүүдийг санахад байгалийг ашигла.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэцүү өдөр. Өнөөдөр ерөнхийдөө хурцадмал байдал ба хүсэл тэмүүллийн уур амьсгал ноёлох болно. Энэ эрчимжсэн хүч чадлыг бүтээлчээр ашиглаж болох ба ялангуяа ажил дээрээ юм уу дүүргийн тусгай үдэшлэг дээр ашигтай байж болох юм. Судалгааны ажил хийдэг, мэдээлэл эрж хайж олж авах ёстой хүмүүст бүтээмж өндөртэй өдөр байх болно. Үйлчлүүлэгч ба хамтрагчтайгаа харьцах харьцаа сайн байх болно. Хайртай хүнтэйгээ ямар нэг асуудалтай байсан бол засаж залруулах боломж олдоно. Оройг зугаатай өнгөрүүлэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бүтээлч өдөр. Гэр бүлийн гишүүд эсвэл чухал нэгэндээ цаг гарга. Та өнөөдөр лав тав тух, эрх чөлөөт байдлыг хайх болно. Гэхдээ таныг тайван биш байлгаж мэдэх нөхцөл байдал, хүмүүсээс хол байх хэрэгтэй ба сэтгэл хөдлөлийн тогтворжилтыг жоохон өсгөхөд танд хэцүү байна. Өдрийн цагаар гэртээ хариад амраад ав. Хийх ажлаа гэртээ очоод хийнэ гэж бодолтгүй. Таны ажил хөл ургаад зугтаагаад явчихгүй тул маргааш хүртэл хойшлуул.
АРСЛАН (7/23-8/22)
Эрч хүчтэй өдөр. Ирэх хэдэн өдрийн туршид од гарагийн нөлөө хувийн болон бизнесийн нөхөрлөл уур бухимдлыг авч ирэх төлөвтэй. Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт ирнэ. Энэ нь гэр бүлтэйгээ дахин нэгдэх, салах зэрэг хайр дурлалын харьцаатай холбоотой байх. Аливааг хэтрүүлэх нь дараа таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Энэ бүхнээ их үнээр төлөх хэрэг гарах магадлалтай.
ОХИН (8/23-9/22)
Таны дагалдан шударга бус хандан танд буруу мэдээлэл өгч, өөрийнхөө нөхцөл байдлыг дээшлүүлэхийг оролдож магад. Та хүмүүсийн үгэнд итгэхдээ болгоомжтой бай. Эртнээс төлөвлөсөн ажил чинь биелэлээ олоход тун ойртож танд энэ өдөр баяртай мэдээ дуулгах болно. Хосууд эвтэй найртай байж гэнэтийн болзоонд явна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүчтэй өдөр. Аливаа эерэг хандлага хувийн амжилтанд хүргэнэ. Таны өөрийн ордонд байх сарны улмаас таны гадаад төрх, зан байдал урьдах шигээ байна. Хүмүүсийг гайхшруулахаар хувцасласан хэн нэгэн өөрийнхөө хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Энэ нь магадгүй эргэн тойрны хүмүүсийг захирахад хялбар байх бөгөөд харин гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй. Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал дурлал таныг дагах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Танаас их зүйл шаардах өдөр. Хувийн амьдралд эерэг сөрөг өөрчлөлтүүд гарах бүрэн магадлалтай.Та бусдын хов живний золиос болох эсвэл дээд удирдлагын ажилтнуудаас хараат болж болзошгүй. Эдгээр таагүй явдлуудаас сэргийлэх бүхий л арга хэмжээг ав. Мөн од эрхэс биеэ барьж бусдад уруу татагдахгүй байх харилцаа холбоогоо хязгаарлахыг сануулж байна.Санхүүгийн алдагдалд орох эсвэл бие тавгүйтэх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй худалдан авалт хийсний хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Болгоомжтой байх өдөр. Ямар нэг шалтгаангүйгээр аливаа зүйлд итгэж чадахгүй байх тул зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэхэд тань ямар нэг шалтгаан байгаа. Амар тайван байхын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын тань хугацаа дууссан эсэхийг шалга. Ямар нэг аюулгүй санагдсан ч ямар нэг хууран мэхлэлт, шударга бус явдалд өртөхгүй байхыг хичээ. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч ав. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно. Өдрийн төгсгөлд орон дээрээ суугаад телевизор үз эсвэл радио сонс.
МАТАР (12/22-1/19)
Таны хувийн дур булаам ба зэвүү хүргэм байдал бүхий л харилцаа холбоог шийдэх үндэс болно. Өөртөө хамааралтай байдаг хүнийг гомдоохгүй байхыг хичээ. Магадгүй тэр хэзээ нэгэн цагт таны өмнөөс гал руу орж магадгүй тул одооноос түүнийг зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Харин бялдууч занд дургүй та энэ байдлаа бусдад шууд хэлэх гэсний хэрэггүй бөгөөд таныг буруугаар ойлгох эхлэл болж магад.
ХУМХ (1/20-2/18)
Санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч, стрессээсээ сал. Цаг хугацаа хязгаартай эсвэл мэргэжлийн туршлага шаардлагатай байвал нягтлан бодогч хөлслөн ав. Санхүүгийнхаа байдлыг илүү өөрийн болгож, ойлгож авах нь ашигтай сонголт хийхэд амархан байх болно. Даргатайгаа, хамтрагчтайгаа болон ажлын газрын хүнтэйгээ хайр дурлалын асуудал үүсгэх нь ямар ч үед эргэлзээтэй байдалд оруулна. Цалин, нэмэгдэл болон үйлчлүүлэгчийн худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар даргаасаа асуухаа түр хойшлуул. Таны шаардлагад тааламжгүй хариулт өгч болзошгүй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч, стрессээсээ сал. Цаг хугацаа хязгаартай эсвэл мэргэжлийн туршлага шаардлагатай байвал нягтлан бодогч хөлслөн ав. Санхүүгийнхаа байдлыг илүү өөрийн болгож, ойлгож авах нь ашигтай сонголт хийхэд амархан байх болно. Даргатайгаа, хамтрагчтайгаа болон ажлын газрын хүнтэйгээ хайр дурлалын асуудал үүсгэх нь ямар ч үед эргэлзээтэй байдалд оруулна. Цалин, нэмэгдэл болон үйлчлүүлэгчийн худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар даргаасаа асуухаа түр хойшлуул. Таны шаардлагад тааламжгүй хариулт өгч болзошгүй байна.