logo
Ардчилсан нам оюуны бүтээлийг өндрөөр үнэллээ

Ардчилсан нам оюуны бүтээлийг өндрөөр үнэллээ

2011/10/28
Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, “Монгол хүн-2020” ажлын хэсгийн зохицуулагч Ж.Батболд  нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. АН нам өнгөрсөн жилээс эхлэн “Монгол хүн-2020” хөтөлбөр дэвшүүлж, түүндээ иргэдийн санаа бодлыг тусгахаар аймаг бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг одоогоор 19 аймагт зохион байгуулагдаад байгаа ажээ.
Тус нам дээрх хэлэлцүүлгийнхээ хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд “Монгол хүн-2020” сэдвийн хүрээнд уралдаан зарлаад байгаагаа тус намын удирдлагууд энэ үеэр мэдээлсэн юм. Уралдаан хоёр сарын хугацаатай үргэлжлэх юм байна. Эрдэмтэн, судлаачдын дунд зарлаад буй энэхүү уралдааны шагналын сан 140 сая төгрөг ажээ. Харин эрдэмтэн судлаачид бүтээлдээ дараах сэдвүүдийг тусгасан байх гэнэ. Нэгдүгээрт, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага, экспорт импортыг нэг улсаас хараат бус болгох нь, өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга замууд. Хоёр дахь нь Монгол Улсын боловсролын тогтолцоог шинэчлэх нь, гуравдугаарт, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь. Дөрөвдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь гэсэн сэдвийн хүрээнд зарлажээ.

Бүтээлийг дээрх дөрвөн төрлийн хүрээнд тус бүр гурван байр эзлүүлж, нэгдүгээр байрт 20 сая, хоёрдугаар байрт 10 сая, гуравдугаар байрын бүтээлд таван сая төгрөгийн урамшуулал олгох гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш