“Сонгуулийн Менежментийн Төв” олон нийтийн байгууллагаас шинэ үеийн “Шилдэг залуу 50 улс төрч”, “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”-ийг нэрлэх “ТОП-50” шалгаруулалтыг орон даяар зарласан. Энэхүү шалгаруулалтын ач холбогдол нь “Нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр байгаа эх орныхоо төлөө чинхүү сэтгэлээр, шударга зүтгэлээр хөдөлмөрлөх шинэ залуу үе, эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрийн амьдралд илүүтэй оролцуулах нь улс орны цаашдын хөгжилд томоохон эерэг нөлөөллийг авч ирнэ гэж бид үзэж байна. Тиймээс тэдний улс төрчийн карьерыг өсгөх, олон нийтэд үр дүнтэйгээр сурталчлан таниулахад” оршино гэж Сонгуулийн Менежментийн Төвийн тэргүүн Т.Оргил ярьж байна.
Монгол улсын өнцөг булан бүрт төрийн жолоог атгалцаж, түмнийхээ төлөө хөдөлмөрлөж яваа эмэгтэйчүүдийн улс төр дэх үүрэг, оролцоог одоогийн улс төрчид дэндүү чамлалтай үнэлж байгаа нь нууц биш. Тэгвэл “ТОП-50” шалгаруулалтаар Монголын улс төрийн амьдралд эрчүүдээс дутуугүй үүрэгтэй оролцож байгаа эмэгтэй улс төрчдөө нэрлэхийн зэрэгцээ, улс төрд шинээр хөл тавьж байгаа эмэгтэйчүүдийг ч танилцуулах юм байна.
Харин Шилдэг залуу 50 улстөрчийн тухайд Сонгуулийн Менежментийн Төвөөс 2008 онд анх удаа амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн шалгаруулалт хоёр дахь удаагийн арга хэмжээ юм. Сонирхуулж хэлэхэд, 2008 оны Шилдэг залуу улс төрчөөр Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Су.Батболд, Лу.Гантөмөр, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар болон бусад улс төрчид багтаж байжээ. Тэдний сонгуульд үзүүлсэн амжилт, өнөөдрийн хашиж байгаа албан тушаал зэргээс харахад Шилдэг залуу 50 улс төрч шалгаруулалтын үр дүн хэрхэн гардаг нь харагдаж байна.
“Шилдэг залуу 50 улстөрч – 2012” шалгаруулалтанд хүйс харгалзахгүйгээр 1970 оноос хойш төрсөн улстөрчдийг оролцуулна. Харин Шилдэг эмэгтэй 50 улстөрчдөд нас харгалзахгүйгээр эмэгтэй улс төрчдөө нэр дэвшүүлэн шалгаруулах аж.
Шилдэг эмэгтэй, Шилдэг залуу улс төрчдийг шалгаруулах санал асуулга яг одоо Мэдээллийн тэргүүлэгч сайт Zindaa.mn-ээр явагдаж байна. Та Zindaa.mn сайтад зочилж саналаа өгөөрэй.
У.Долгор