09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж 10 дугаар дүгнэлт гаргасан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 50 дугаар тогтоол гаргасан байна.
10.00 цагт: ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Статистик гэж юу вэ?" сэдвийн хүрээнд Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд хичээл заана. Утас: 95103070
10.00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялал Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”-аас эхэлнэ. Утас: 99045949
11.00 цагт: Нийслэлийн шатрын холбооноос дүүрэг, нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 325044, 99198172