logo
Дугуйт тэшүүрийнхэн зориулалтын талбайтай болов

Дугуйт тэшүүрийнхэн зориулалтын талбайтай болов

2011/10/28
Монголын дугуйт тэшүүрийн холбооны тамирчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд дугуйт тэшүүрийн шинэ талбайтай болж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базаах боломж бүрдээд байна.
      Энэхүү замыг "MCS Coca Cola"  компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав болон Монгол Улсыг төлөөлөн орон орны баг тамирчидтай тэшүүрийн "мөсөн зам" -д хурд сорьж байсан ОУХМ Т.Нямдаваатай хамтран барьж байгуулсан юм. Энэхүү талбай нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд дотоодын болон олон улс, тивийн хэмжээний уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой.
      Холбооны ерөнхийлөгч  Л.Мягмаржав нээлтийн ёслолын үеэр "Манай холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжин тусалж байдаг БТСГ, МҮОХ-ны удирдалуудад баярлаж талархснаа илэрхийлж байна. Т.Нямдаваа захиралтай "Төв цэнгэлдэх хүрээлэн"  хувьцаат компани манай холбоотой хамтран ажиллаж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Манай холбооны баг тамирчид энэ талбайдаа бэлтгэл сургуулилтаа хийж, БНСУ-д зохиогдсон дугуйт тэшүүрийн ДАШТ-д оролцсон. Цаашдаа өөрийн талбайдаа бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцох ирээдүй байгаа гэдэгт итгэл дүүрэн явна. Цаашдаа холбооноос дугуйт тэшүүрээр хичээллэгчид, сонирхогчдын
хүрээг өргөжүүлэх, улмаар багш, дасгалжуулагчдыг бэлтгэх асуудалд онцгой анхаарч ажиллах болно"  хэмээн ярьсан юм.
Д.Өлзий
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш