logo
Дуучин Жорж Майкл их урлагтаа эргэн ирлээ

Дуучин Жорж Майкл их урлагтаа эргэн ирлээ

2011/10/28
1990-ээд оны залуучуудыг “Careless  Whisper”, “Fast Love”, “Freedom” зэрэг дуунуудаараа байлдан дагуулж байсан Их Британийн алдарт дуучин Жорж Майкл их урлагтаа эргэн ирлээ. Үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг тайзан дээр харалгүй олон жил өнгөрчээ. Aя зохиогч дуучин Жорж Майкл шинэ уран бүтээлээ толилуулахаар аялан тоглолтоо эхлүүлээд байна. Тэрээр энэ сарын 25-нд Симфиника нэртэй аялан тоглолтоо Лондонд хотод тавьж, 41 төрлийн Симфони Оркестрийн хөгжмийг ашигласан байна.  
“Тоглолт маш сайхан болж байна. Симфони Оркестртай хамтарч дуулахад маш өвөрмөц мэдрэмж төрж байна.  Би үүнийг эртнээс мөрөөдөж байсан” хэмээн тэрбээр ярилаа.
Жорж Майкл тоглолтондоо 2004 оны "Patience" цомгонд нь багтсан "Through" дуу, "My Baby just Cares for Me" жазз дуунуудаасаа сонирхуулсан байна. Жорж энэ удаад хуучны хит болсон дуунуудаасаа дуулсангүй. Үүнийгээ зөвхөн амьд хоолойгоо л шүтэн бишрэгчдэд сонирхуулахыг хүссэн гэдэг үгээр тайлбарлав. 
“Би өдөр ирэх тусам илүү сайн дуулдаг дуучин болж байна гэж өөрийгөө бодох болсон. Хит болж байсан дуунууд гэхээсээ илүү миний хоолойг шалгасан дуунуудаасаа тоглолтондоо оруулж, үзэгчиддээ бэлэг барьж байгаа” гэлээ.      
Симфоника аялан тоглолт нь өнгөрсөн онд Майкл шоронгоос суллагдсанаас хойшхи хамгийн том тоглолтонд тооцогдож байгаа юм. Майкл өнгөрсөн жил мансууруулах бодис хэрглэсэн үедээ машин жолоодож яваад машинаараа дэлгүүр мөргөн, осол гаргасны учир сар гаруй хугацаанд торны цаана суугаад авсан юм. Харин одоо өнгөрснийг мартаж их урлагтаа эргэн ирсэндээ тэрээр баяртай байгаагаа илэрхийлжээ. Майкл оркестртай хамтарсан тоглолтоо Их Британи даяар хийх юм байна. Британиас өөр улсад аялан тоглолт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 1987-2010 он хүртэлх хугацаанд алдарт дуучин Жорж Майклын цомог 100 сая гаруй хувь борлогдсон амжилтаараа дэлхийн шилдэгт багтсан юм. Жорж 7 удаа Их Британийн хамгийн шилдэг сингл цомог гаргасан дуучнаар шалгарсан бол, 2008 онд Биллбордод түүний 8 хит дуу нь багтаж байжээ.     
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш