Ирэх 7 хоногт Halloween буюу мангасын баяр болно. Мөн Манай гариг 7 тэрбум дахь иргэнээ хүлээн авна. Дэлхийн хүн ам 1987 онд 5 тэрбумд хүрсэн. 1999 онд 6 тэрбум, 2011 онд 7 тэрбумд хүрэх гэж байна. Өөрөөр хэлбэл 12 жилд л 1 тэрбумаар нэмэгдэж байна. 7 тэрбум хүний 2 тэрбум гаруй нь Хятад болон Энэтхэг улсуудад амьдарч байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа 7 хүний нэг нь Хятад, нөгөө нь Энэтхэг, бусад нь 200 гаруй улсын иргэд юм. 1940-өөд оноос хойш манай гаригийн хүн ам 3 дахин өсчээ. Хүн ам хурдтай өсч байгаа шалтгаан нь олон хүүхэд төрж байна, шинжлэх ухаан технологийн ачаар хүмүүсийн нас уртасч, удаан амьдардаг болсон. 1 эмэгтэй дунджаар 5-аас дээш хүүхэд төрүүлж байгаа орны жагсаалтыг Африк тивийн Мали, Нигер, Чад зэрэг хөгжиж байгаа улсууд тэргүүлж байна. Ялангуяа Нигер улсын 1 эмэгтэй дунджаар 7 хүүхэдтэй байна. Харин 2-оос доош хүүхэд гаргаж байгаа орнууд гэвэл Европ, Орос, Канад, Бразил зэрэг иргэншсэн, хөгжсөн орнууд багтаж байгаа юм. Европын Босни гэдэг улс дэлхий дээр хамгийн цөөхөн хүүхэдтэйд тооцогддог байна. Яагаад хөгжиж байгаа, ядуу орнуудын хүн ам хурдтай өсч байна вэ гэвэл тэдгээр улсуудад амьдарч байгаа 215 сая эмэгтэй гэр бүл төлөвлөлт гэсэн ойлголтгүй эсвэл гэр бүл төлөвлөлтөнд зарцуулагдах зардал мөнгө байхгүй. Дэлхийн нийт эмэгтэйн жирэмслэлтийн 40 хувь нь хүсээгүй эсвэл, төлөвлөөгүй жирэмслэлт байдаг.
Дэлхийн хэмжээгээр гэр бүл төлөвлөлтөнд зарцуулах мөнгө жилд 6.7 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл жирэмснээс хамгаалах эм бэлдмэл, гэр бүл төлөвлөлтөнд ийм их мөнгө зарцуулдаг байх нь. Үнэхээр гэр бүл төлөвлөлтөндөө эмэгтэйчүүд мөнгө зарцуулж чадахгүй байна уу гэвэл бас үгүй. Жишээ нь Halloween баярт зориулж, зөвхөн АНУ гэхэд 6.9 тэрбум доллар зарцуулдаг. Мөн Япон зэрэг орнуудын хөгшчүүл нь ажил хийдэг, баялаг бүтээдэг залуу хүн амаасаа хэт давсан. Сүүлийн 20 жилд Японы 65-аас дээш насны иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ. Хөгжиж байгаа орнуудад маш олон хүүхэд төрж байна. Хөгжингүй орнуудын хөгшчүүл нь урт наслаж байна. Эдгээр 2 шалтгаанаас хамаарч манай гаригийн хүн ам маш хурдтай өсч байна. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.3 тэрбумд хүрнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаад байна. Хүн амаас гадна гэр бүл, айл өрхийн тоо нэмэгдэж байгаа учир дэлхийн эрчим хүчний хэрэгцээ давхар нэмэгдэж байна. Манай гариг 7 тэрбум, цаашлаад 10 тэрбум хүнийг тэжээж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. НҮБ-аас дэлхий дээр байгаа 1.8 тэрбум хүүхдүүдэд одооноос багаас нь гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн боловсрол олгохыг зөвлөж байгаа. Мөн эртнээс дэлхий дээр байгаа байгалийн баялаг, эрчим хүчээ зөв зохистой хямагтай хэрэглэх, цэвэр усны нөөцөө одооноос хамгаалах зэргийг сануулж байна.
Shuum.mn