Энэ бол өнгөрсөн 3 дугаар сарын 11-нд Японд болсон 12 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигийн хор уршиг юм. 15 мянга орчим хүн цунамид дайрагдан амь насаа алдан, Японы зүүн хойд эрэг үндсэндээ газрын хөрснөөс арчигдсан. Япон улс эдийн засгийн хувьд 300 гаруй тэрбум доларын хохирол амссан. Усанд автсан байшин барилга, машин тэрэг, хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан бүх л зүйлс усаар туугдан номхон далайд оржээ. Мэргэжилтнүүдийн судалж байгаагаар цунамигаас үүдэлтэй байшин, машины сэг зэм нийлсэн 20 гаруй тонн хог баруун тийш хөвж, Хавай арал хүрэхэд ойртоод байгаа юм байна. Олон Улсын Номхон Далай Судлалын хүртээлэнгийн ажилтнуудын үзэж байгаагаар хог хаягдлын хөнгөн хэсэг нь илүү хурдан хөвж тэдний тооцоолж байснаас хурдан хугацаанд буюу энэ өвөл Номхон далайн Мидвей аралд хүрэх юм байна. Хог хаягдал хоёр жилийн дараа гэхэд л Хавай аралд хүрнэ. Саяхан Оросын загасчдын онгоц Японы арлаас 3 мянган км зайд хог хаягдал байгааг илрүүлжээ. Хөвж байгаа хогон дотор том хэмжээтэй усан онгоцууд байгаа нь бусад загасчдын жижиг хөлгийг дайрч, мөргөх аюултай байгаа юм. Япончууд сэргээн босгох ажлаа үргэлжлүүлсээр л байна. Цунами болсны дараа Японд ирэх жуулчдын тоо эрч буурч, 10 мянга нислэг цуцлагдаж, Японы жуулчлалын компаниуд томоохон алдагдал хүлээсэн юм.
Shuum.mn
Shuum.mn